Татвар төлөгч таны өмнө www.mta.gov.mn цахим хуудас нээлттэй байна
Мэдээ мэдээлэл 13 өдрийн өмнө     85    0

Аймгийн Татварын хэлтсээс мэдээлэл хийлээ. Татварын тухай хууль бусад хууль тогтоомжид заасны дагуу иргэн та Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт /ХХОАТ/, чөлөөлөлт эдлэх эрхтэй ажээ. Ингэхдээ цар тахал дэгдсэн энэ үед иргэн таныг заавал өөрийн биеэр ирэх шаарлдлагагүй болсныг мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Монголын татварын алба, аймгийн Татварын хэлтэс аливаа мэдээллийг бүрэн цахимжуулсанаа дуулгаж байна. Иргэд ч заавал Татварын хэлтэст биеэр очиж, явдал чирэгдэл үүсгэхгүйгээр цахимаар ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломж байгааг аймгийн Татварын хэлтсийнхэн онцолсон юм.

Ингэхдээ Иргэн та ХХОАТ-ын ТТ-06 тайланг холбогдох материал, хүсэлтийн хамт www.mta.gov.mn цахим хуудсанд нэвтэрч илгээх юм байна. Цар тахал дэгдсэн энэ үед зайнаас татварын үйлчилгээг авах боломжийг татварынхан бүрдүүлжээ.

Монголын татварын алба, Орхон аймгийн Татварын хэлтэс, 1800-1288 фэйсбүүк  хуудсанд хандаж болох ажээ. Үүний зэрэгцээ хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахад бүрдүүлэх материалын жагсаалт ч багассан байна. Тухайлбал, Орон сууцны хөнгөлөлт эдлэхийн тулд өмнө нь 13 төрлийн бичиг баримт цуглуулдаг байсан. Одоо харин 10 болж буурчээ. Гэхдээ үүнийг цахимаар бүрдүүлэх болсноороо өмнөхөөс давуу талтай болж иргэнд ч амар хялбар боллоо. Энэ бүхэнд төрийн үйлчилгээний ХУР систем ч иргэдэд тус нэмэр болж байна. Уншигч та бүхэн ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх бол хоёр дугаар сарын 15-наас өмнө аймгийн Татварын хэлтэст цахимаар хандана уу.