Л.Эрхбаатар: Газар чөлөөлөх захирамж биелэгдэхгүй байгаа учраас ажил зогсоод байна
Хотын амьдрал 1 сарын өмнө     198    0

 Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг хоёр дахин нэмэх, эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин өсгөх 51,8 сая ам.долларын төсөвтэй төсөл Эрдэнэтийн дулааны станцад хэрэгжиж байгаа. Аймгийн Засаг даргын шуурхай дээр тус станцын дарга Л.Эрхбаатар “ Өргөтгөлийн ажилтай холбоотой газар чөлөөлөлтийн ажил хийгдэхгүй байна. Газар чөлөөлөх аймгийн Засаг даргын захирамж биелэгдэхгүй байна. Үүнээс болоод дулааны шугам, агаарын шугамын ажил өнөөг хүртэл зогссон. Газар чөлөөлөх ажилд анхаарч өгнө үү” гэсэн юм.

Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр “Аймгийн Засаг даргын 658 тоот газар чөлөөлөх захирамж гарсан. “Эрдэнэт Оргил” компани шүүхэд хандсан. Анхан шатны шүүх дээр газар чөлөөлөх шийдвэр гарсан. Гэтэл нөгөө компани давж заалдах шатны шүүхэд хандаад байна. Манай хэлтэс хуулийн хүрээнд боломжтой арга хэмжээг авсан. Шүүхэд маргаан үүссэн учир газар чөлөөлөлтийн ажил хуулийн дагуу гацчихаад байна” гэсэн хариу өглөө.