Малын тоо 10 мянган толгойгоор, хүн амын тоо 0.4 хувиар нэмэгджээ
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     143    0

Орхон аймаг 2020 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр нийт 137 мянган толгой мал тоолууллаа. Үүнээс үхэр 20335, тэмээ 57, адуу 12812, хонь 51249, ямаа 52535 байна.

Малын тоог сумдаар нь авч үзвэл Баян-Өндөр сум 67330, Жаргалант сум 69658 толгой мал тоолуулжээ. Үүнээс Жаргалант сумын Дулаан-Уул баг хамгийн олон толгой мал буюу 60681 толгой мал тоолуулсан бол Баян-Өндөр сумын Малчин баг 22711, Дэнж баг 4617, Говил 4591, Жаргалант сумын Жаргалант баг 5130 толгой малтай байна. Орхон аймагт малтай өрх 1209, малчин өрх 910 байна. Үүнээс авч үзвэл малтай өрхийн тоо өмнөх оноос 8,0 хувиар, малчин өрхийн тоо 9,0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Малчдыг насны ангиллаар авч үзвэл 16-34 насны 20,6 хувь, 56,8 хувь нь 35-60 нас, 22,6 хувь нь тэтгэврийн насны иргэд гэсэн тоо гарчээ.

     Харин Орхон аймгийн өрхийн тоо 28.6 мянга, суурин хүн амын тоо 104.8 мянгад хүрч, өмнөх оноос өрх 0.3 хувиар, суурин хүн амын тоо 0.4 хувиар нэмэгдлээ. Хүйсийн харьцаа 96.4 буюу 100 эмэгтэйд 96 эрэгтэй ногдож  байна. Түүнчлэн Орхон аймгийн хамгийн их хүн амтай баг нь  Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 7499 хүн амтай, Яргуйт баг 6297 хүн амтай, Уурхайчин баг 6112 хүн амтай тоологджээ.