Б.Ноённуруу аварга малчин, Б.Нармандах аварга тариаланчаар шалгарлаа
Хотын амьдрал 22 өдрийн өмнө     97    0

Жил бүрийн хаврын тэргүүн сарын Сар шинийн баярын өмнө аймгийн аварга малчин, тариаланчдыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.  XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн аймгийн аварга малчин, тариаланчдын шагналыг гардуулж хүндэтгэл үзүүллээ.

Мал аж ахуйн салбарт  үр бүтээлтэй ажиллаж эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлэх малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зэрэг орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, ажлын амжилтыг нь өндрөөр үнэлж аймгийн аварга малчнаар Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Бадамын Ноённуруу шалгарсан байна. Аймгийн аварга малчны шагналыг Хотын Захирагчийн албаны дарга С.Ганцогт гардууллаа.

Өнгөрч буй 2020 оны аймгийн аварга тариаланчаар Баян-Өндөр сумын Рашаант багийн тариаланч Бадарчийн Нармандах шалгарч шагналыг гардуулав.

Б.Нармандах нь 2000 оноос эхлэн гэр бүлээрээ ногоо тарьж, өнөөдрийг хүртэл газар тариалангийн салбарт  үр бүтэлтэй ажиллаж байна.