Уртын голд дөрвөн блок барилга барина
Мэдээ мэдээлэл 17 өдрийн өмнө     323    0

          Аймгийн Засаг даргаас “...энэ онд иргэдээ орон сууцжуулах ажлыг гэр хорооллын багт эхлүүлнэ” хэмээн мэдэгдсэн.

Аймаг орон нутгаас энэ асуудалд анхаарч газрын асуудлыг нь зарим талаар шийдвэрлээд байгаа аж. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас өгсөн мэдээллээр бол ...“аймгийн Засаг даргын А/38 тоот захирамжаар Баян-Өндөр сумын Уртын гол баг Баянзам 14 дүгээр гудамжинд 18 мянган м кв газрыг аймгийн ЗДТГ-т 15 жилийн хугацаатай орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн. Дээрх захирамжийг үндэслэн уг газар дээр баригдах 4 блок орон сууцны барилгын архитектор төлөвлөлтийн даалгавар, байршлын бүдүүвч зургийг гарган Хотын захирагчийн албанд хүргүүлсэн” тухайгаа аймгийн Засаг даргын шуурхайд мэдээллээ.

Эрдэнэтчүүд бидний нэрлэдгээр хорооллын эцсээс уруудахад байсан  Хот тохижуулахын хуучин газарт ийнхүү 4 блок, 9 давхар байрнууд сүндэрлэх нь. Одоогийн байдлаар тус газарт өвлийн хүлэмж, гүний худаг, Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын хэдэн машин бүхий хашаа бий.