Сар шинийн баярын үеэр Түргэн тусламжинд архины шалтгаант 77 дуудлага иржээ
Нийгэм, Улс төр 17 өдрийн өмнө     90    0

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхайд БОЭТ-ийн дарга Б.Батсүх сар шинийн баярын үеэр БОЭТ хэрхэн ажилласан, Түргэн тусламжийн төвд хэдэн дуудлага ирсэн талаар мэдээлэл хийлээ. Сар шинийн өдрүүдээр Түргэн тусламжийн төвд 390 дуудлага иржээ. Үүний 341 том хүнийх байсан бол хүүхдийнх 49 байсан гэнэ. Харин энэ үеэр архины шалтгаант 77 дуудлага ирсэн аж. Мөн баярын үеэр нас баралтын 3 дуудлага ирсэн байна. Эдгээр нь өвчний улмаас гэртээ нас барсан тохиолдлууд байсан хэмээн Б.Батсүх дарга мэдээллээ.