ОЁДЛЫН ЦЕХ ӨДӨРТ 800 ОРЧИМ БАЯЖМАЛЫН УУТ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
Уул уурхай 1 сарын өмнө     95    0

 Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех өдөрт 800 орчим зэс, молибдены баяжмалын уут үйлдвэрлэж байна. Баяжмалын уут анх үйлдвэрлэж эхэлсэн 2017 оноос хойш бүтээгдэхүүний гарцын хэмжээ эдүгээ гурав дахин нэмэгджээ. Өнгөрсөн онд 170 мянга орчим баяжмалын уут үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүлсэн байна. Тус цех баяжмалын уутнаас гадна 16 нэр төрлийн ажилчдын тусгай зориулалтын ажлын хувцас оёж, нийлүүлдэг. 2019 онд нийт ажилтны ажлын хувцсыг ижил өнгө, загвартай байхаар шинэчилж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн захиалгын дагуу үйлдвэрлэж эхлээд байна.

Энэ сард тус цехийнхэн 15 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 17 мянган баяжмалын уут оёж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлэв. Мөн үйлдвэрийн газрын бусад цех, нэгжийн захиалгын дагуу 7 хоногт 12-13 сая төгрөгийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.