Г.Ганбаатар: Багш нараас PCR шинжилгээ авна, гэхдээ үнэгүй
Хотын амьдрал 1 сарын өмнө     137    0

            Гуравдугаар сарын 1-нээс аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийг нээх шийдвэр гарсан. Боловсролын яамны зүгээс аймаг, орон нутгийн удирдлагад ариутгал, халдваргүйтгэл хийх, үдийн цай, хоолыг хэрхэн зохион байгуулах талаар үүрэг даалгавар өгөөд байгаа.

Сургууль, цэцэрлэгийн багш нарыг ямар шинжилгээнд хамруулах, тэр нь үнэ төлбөртэй байх эсэх талаар аймгийн Шуурхай штабын дарга Г.Ганбаатараас тодруулахад “ Манай аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 2940 багш, ажилтан байна. Сургууль, цэцэрлэгийн багш нараас PCR шинжилгээг үнэгүй авна. Манай аймгийн зүгээс Боловсролын яаманд  PCR авахаар хүсэлт явуулсан. Яамнаас шинжилгээний сорьцыг ирүүлбэл шинжилгээ авна. Мөн сургууль эхэлсэнтэй холбоотойгоор хөрш зэргэлдээх сумдын хүүхдүүд, хүүхдээ хүргэж ирж байгаа эцэг эхчүүд орж ирнэ. Хүүхдээ хүргэж ирэх эцэг эхчүүдээс үнэ төлбөргүй шинжилгээ авна” хэмээлээ.