40 минутаар гурван цаг, 4 ээлжээр хичээллэнэ
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     439    0

Гуравдугаар сарын 1-нээс орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн хичээл орохтой холбогдуулан аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/58 тоот тушаал энэ сарын 24-нд гарчээ. Уг тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээл, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулах “Түр журам”-ыг баталсан байна. 

Хичээл, сургалтын үйл ажиллагааг суралцагчийн зайнаас суралцсан агуулгыг бататгах, сурлагын хоцрогдол арилгах, тэдний сурах үйлийг дэмжихэд танхимын сургалтыг чиглүүлэх гэнэ. Танхимын сургалтаар:

*** Бага анги: Монгол хэл, математик

*** Дунд анги: Монгол хэл, бичиг, математик, физик, биологи

*** Ахлах анги: Монгол хэл, бичиг, математик болох сонгон судлах 3 хүртэл хичээлийг тус тус судлах аж.

Суралцагчдын эзэмшсэн байх агуулгыг бататгах хичээлийг 4 долоо хоногийн хугацаатай зохион байгуулна. Тав дахь долоо хоногоос хичээлийн тоог үе шаттай нэмэгдүүлж, 7 дахь долоо хоногоос сургалтын төлөвлөгөөний дагуу хичээллэнэ. Мөн

*** Төгсөх анги 9, 12-р ангийн сурагчдад бямба гарагт давтлага зохион байгуулж болно.

*** Танхимын сургалтын үед кабинетын системээр хичээллэхгүй.

*** Багш, ажилтан, суралцагчийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглоно.

*** Эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаанаар хичээл, сургалтын үйл ажиллагаанд хамрагдах боломжгүй суралцагчийн мэдээллийг нууцлана.

*** Хичээлийн болон дотуур байранд багш, ажилтан, суралцагч ундны цэвэр ус уух боломжийг бүрдүүлнэ.

*** Цэцэрлэгийн хүүхэд, бага ангийн сурагч анги ,танхимдаа амны хаалт зүүхгүй

*** Хичээллэх танхимд орох, гарах хөдөлгөөний чиглэл заасан зураглал гаргаж мөрдүүлэх зэрэг олон заалтыг багтаажээ.

Хичээл, сургалтын үйл ажиллагаа 40 минутаар гурван цаг, 4 ээлжээр хичээллэнэ.