Нөхөн сонгуульд 4 намын нэр дэвшигч өрсөлдөнө
Хотын амьдрал 5 жилийн өмнө     35    0
Уурхайчдын хотхон хэмээгддэг “Уурхайчин” багт ирэх сарын 14-нд нөхөн сонгууль болно. Баян-Өндөр сумын ИТХ-д тус багаас сонгогдсон төлөөлөгч О зуурдаар таалал төгссөн билээ. Нөхөн сонгууль болохтой холбогдуулан аймгийн Сонгуулийн хороог байгуулж дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг сонгосон байна. Аймгийн Сонгуулийн хорооны даргаар Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Г.Батбаатар, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ш.Ганболд нар сонгогдсон байна. Аймгийн Сонгуулийн хорооноос Баян-Өндөр сумын Сонгуулийн хороог байгуулж, даргаар нь Байгаль орчны газрын дарга Х.Машбат, нарийн бичгийн даргаар ГХБХБГ-ын мэргэжилтэн Д.Цолмон нарыг томилсон байна.    Энэ удаагийн нөхөн сонгуульд оролцохоор дөрвөн нам хүсэлтээ аймгийн Сонгуулийн хороонд гаргасан аж. Үүнд АН, МАН, МАХН, Социал демократ намууд багтаж байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу намууд өнөөдрийн дотор багтаж нэр дэвшигчээ тодруулж маргааш аймгийн Сонгуулийн хороонд өргөн мэдүүлнэ. Аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчийн материалыг хянан үзээд асуудалгүй бол нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулсанаар сурталчилгааны ажил эхэлнэ. Одоогийн байдлаар эрх баригч АН, сөрөг хүчин МАН-ын зүгээс Уурхайчдын хотхонд уурхайчин залуусын шилдэг төлөөллөө сонгуульд сойх бодлого барьж байгаа ажээ. Үүнийхээ дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилладаг шилдэг инженерүүдээ сойж байгаа бол МАХН-ын хувьд эмэгтэй хүнийг дэвшүүлэх бололтой. Б.Эрдэнэчулуун даргатай Монголын социал демократ нам нөхөн сонгуульд оролцож өөрсдийнхөө нэр хүнд, рейтингийг тогтоох зорилго агуулжээ. Энэ удаагийн нөхөн сонгуулийг 9 сая 765 мянга 768 төгрөгийн зардалд багтаан явуулах төсвийг аймгийн ИТХ-аас баталсан байна.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг