Сурагчдын ирц 95, цэцэрлэгийнх 70 хувьтай байна
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     175    0

Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнд Боловсрол, соёл, урлагийн газрын дарга О.Ариунгэрэлт мэдээлэл хийлээ. 

 Тэрбээр “Гуравдугаар сарын 1-нээс манай аймгийн цэцэрлэг сургууль ажиллаж эхэлсэн. Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 64 байгууллага ажилладаг. Үүний 62 нь өчигдрөөс ажилласан. Өнгөрөгч амралтын өдрүүдэд мэргэжлийн байгууллагууд сургууль, цэцэрлэг бүрт эрсдэлийн үнэлгээ хийсэн. Сургуулийн 22491 сурагч хичээлд ирэх ёстойгоос 21992 нь ирсэн. Ирц 95 хувьтай байна. Харин 8394 хүүхэд цэцэрлэгт ирэхээс 5909 хүүхэд ирсэн. Ирц 70 хувьтай байна. Энхжин, Солонго хувийн цэцэрлэгүүд тодорхой шалтгаанаар сургалт хүмүүжлийн ажил эхлээгүй. Улаанбаатараас ирсэн хүүхэд цөөхөн байна. Эрдэнэтэд ирсэн ч хүүхдүүд 7 хоног гэрийн тусгаарлалтад орно. Эцэг эхчүүдээс энгийн горимоор хичээллүүлмээр байна гэсэн санал ирүүлсэн. УОК-оос гаргасан чиг үүрэг, сайдын тушаалын дагуу тодорхой хугацааны дараа энгийн горимд шилжиж хичээллэх талаар эцэг эхчүүдэд мэдээлэл өгч байна” гэлээ.

Сургууль, цэцэрлэгийн хчиээл эхэлсэнтэй холбоотой аймгийн удирдлагуудад эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс санал хүсэлт ирж байгааг дарга нарт танилцуулсан Тухайлбал, аймгийн засаг даргын орлогч М.Түвшинжаргал “Сургуулийн хүүхдүүд өдөрт 3 удаа маскаа солих ёстой гэж байна. Нэг айлын 4 хүүхэд сургуульд хамрагддаг өрх олон бий. Өдөрт 10 гаруй маск авах боломж тэр бүр эцэг эхэд алга байна. Эдийн засаг хүнд байна. Сургууль өөрсдөө маскны нөөцтэй болох хэрэгтэй” гэсэн. Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал “Нэг айлын гурван хүүхэд гурван өөр ээлжинд явж байгааг зохицуулахгүй бол хүүхдээ хүргэсээр байгаад ажил хийх боломжгүй болсон тухай өргөдөл, гомдол гарч байна. Зохицуулалт хийх хэрэгтэй” гэлээ.