П.Пүрэвлхагва даргын хөргийг залжээ
Хотын амьдрал 1 сарын өмнө     183    0

Нутгийн удирдлагын ордны гуравдугаар давхрын баруун жигүүрт үе үеийн аймгийн ИТХ-ын дарга нарын хөргийг залсан байдаг. 

Саяхан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 2016-2020 онд аймгийн ИТХ-ын 10 дахь даргаар ажиллаж байсан аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч П.Пүрэвлхагвын хөргийг залжээ. П.Пүрэвлхагва дарга хэдхэн хоногийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын гавьяат эдийн засагч цол, тэмдгээр шагнуулсан юм.

Аймгийн ИТХ-ын даргаар  Б.Мянганбаяр 1989-1990 он, Д.Тогооч 1990-1991 он, Ч.Доржпалам 1991-1994 он, Г.Дүгэрээ 1994-1996 он, Х.Лувсаншарав 1996-2000 он, Ш.Ганбат 2000-2004 он, Д.Оюунбат 2004-2008 он, К.Даулетбай 2008-2012 он, Б.Мягмарсүрэн 2012-2016 он, П.Пүрэвлхагва 2016-2020 оны хооронд ажиллаж байжээ. Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн ИТХ-ын одоогийн даргаар Д.Мөнхбат ажиллаж байна.