Д.Сүхээ: Батлагдсан тохиолдлын ихэнх нь боловсролын байгууллагынхан байна
Мэдээ мэдээлэл 12 өдрийн өмнө     202    0

Манай аймагт өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусын халдварын батлагдсан 5 тохиолдол шинээр нэмэгджээ. 

Ингэснээр шинээр батлагдсан халдварын тоо 140-д хүрч, аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 165 болов. Харин батлагдсан тохиолдлуудаас 86 хүн эдгэрч, ӨЭМТ-ийн хяналт болон гэрийн тусгаарлалтад шилжлээ.

Батлагдсан тохиолдлын 2 нь хүүхэд, 3 нь түм хүн ажээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол аймгийн хэмжээнд 165 болж байна. Үүнээс эрэгтэй 69, эмэгтэй 71, хүүхэд 32 байна. Өчигдөр 9 хүн эдгэрч ӨЭМТ-ийн хяналтанд шилжлээ. Одоогоор халдвартын тасагт 58 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа, тэдний 24 нь хүүхэд 34 нь том хүн юм. Халдвар авсан иргэдээс 50 хүний биеийн байдал хөнгөн, 7 хүн нь хүндэвтэр байгаа бол нэг хүний биеийн байдал хүнд байна.