Булаг баг ганц ч цэцэрлэггүй байхад
Хотын амьдрал 5 жилийн өмнө     66    0
Булаг багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ш.Ганбат зэргэлдээх баг болох Баянбулаг багийн төлөөлөгч Р.Улаанхүүгийн авьяас чадварыг биширч байгаагаа илэрхийлсэн. Учир нь Булаг багт ганц ч цэцэрлэггүй байхад, Баянбулаг баг гурван цэцэрлэгтэй болжээ. Энэ жил баригдахаар улсын төсөвт төсөв нь тусгагдсан цэцэрлэгийг Цагаанчулуут баг дээр баригдахаар төлөвлөсөн байсан ч Р.Улаанхүү хөөцөлдөж, зураг төсвийг нь “Эрдэнэт үйлдвэр”-ээр хийлгэж, баг дээрээ барихаар өөрчилж чадсан гэнэ. Баянбулаг багийн цэцэрлэгийн эрхлэгч Булаг багийн нэг ч хүүхдийг цэцэрлэгтээ авахгүй гэж буцааж байгаа гэнэ. Сонгогдсон төлөөлөгчийн хөөцөлдлөгөөг үнэлэх нь зөв ч, аймгийн Боловсролын газраас ямар бодлого бариад байгааг гайхахад хүрчээ. Нэг баг дээр гурван цэцэрлэгтэй болж байхад, нэг дээр нь ганц ч үгүй гэж төлөөлөгч Ш.Ганбат шүүмжилсэн. Энэ мэтээр эрх баригч намын төлөөлөгчийн сонгогдсон багийн хүүхдүүд цэцэрлэгээр хахаж байхад, ялагдсан намын төлөөлөгчийн багийн хүүхдүүд цэцэрлэгийн бараа харахгүй сууна. Улс төрийн бодлого нялх балчир үрсэд хүртэл хүрч, боловсролын бодлогыг эргүүлж буйг юу гэж ойлгох вэ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)