“Одод” цэцэрлэг удахгүй нээлтээ хийнэ
Хотын амьдрал 5 жилийн өмнө     41    0
Цэцэрлэгийн зориулалттай байранд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудыг нүүлгэн, сулласнаар өнгөрсөн жил гурван цэцэрлэг шинээр нээсэн. Харин энэ хичээлийн жилд спортын сургалттай “Ирээдүйн одод” дунд сургуулийн дотуур байрыг сулласан юм. Энэ зун тендер зарлан уг байрыг цэцэрлэгийн зориулалтаар засварлаж, орон нутгийн төсвөөс тохижуулах ажил хийгдсэн. Шинээр нээгдэх гэж буй “Одод” цэцэрлэгт харьяалал харгалзахгүйгээр 180 хүүхэд хүлээн авах юм. Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн ачаалал буурахгүй байгаагаас аймгийн Боловсролын газар дээр хүсэлт гаргасан 100 хүүхдийг “Одод” цэцэрлэгт шууд хуваарилсан байна. Үлдсэн 80 хүүхдийг энэ даваа гаригт цэцэрлэг дээрээ бүртгэжээ. Аймгийн ЗДТГ-аас жил бүр ийнхүү цэцэрлэгийн тоог нэмсээр байгаа ч гэртээ байгаа хүүхдийн тоо төдийлөн буурахгүй байна. Энэ хичээлийн жилд манай аймагт нэг ч хувийн цэцэрлэг нээгдээгүй гэж аймгийн Боловсролын газрын удирдлага мэдээлж байсан. Хувийн цэцэрлэгийн төлбөр хэтэрхий өндөр байгаа нь тухайн өрхөд дарамт учруулдаг. Иймд хувийн цэцэрлэгийн мөрдөх стандартыг сайжруулах шаардлага байгаа юм. Энэ хичээлийн жилд шинэхэн будагны үнэр ханхлуулан урьд өмнө цэцэрлэгт явж байгаагүй хүүхэд багачуудаа хүлээн авах “Одод” цэцэрлэг аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг