Иргэдийн мэдээлэл хотын өнгө төрхийг илтгэж байна
Хотын амьдрал 4 жилийн өмнө     40    0
“Иргэн таныг сонсож байна-70353511” утсанд ирсэн иргэдийн мэдээллийг 14 хоногийн байдлаар аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны ажилтан Д.Саранзаяа мэдээллээ. Иргэдээс орон сууцтай холбоотой 20 санал, нийтийн тээврийн маршруттай холбоотой 35 асуудал, авто замын сэдвээр 29, хууль хяналттай холбоотой асуудлаар 25, боловсролын чиглэлээр 20 санал хүсэлт ирсэн байна. Дээрх санал гомдлыг хандсан байгууллага, салбараар нь авч үзэхэд, Тээвэр авто замын газартай холбоотой 42 санал ирсэнээс 41асуудлыг шийдвэрлэж, зохих хариуг нь өгсөн. Мөн хот байгуулалт барилгатай холбоотой 23, Сууц өмчлөгчдийн холбооны талаар 22, “Эрдэнэт ус”ОНӨҮГ-тай хамааралтай 21, Цагдаагийн газарт 19 санал гомдол иржээ. Мөн замын гэрэлтүүлэгтэй холбоотой олон санал гомдлыг иргэд ярьсан байна. “Иргэн таныг сонсож байна-70353511” утсанд иргэдээс ирсэн дээрх мэдээллүүд нь манай хотын өнгө будаггүй төрх юм. Иргэд ч өөрсдийн оршин суугаа баг, эргэн тойрондоо сэтгэл зовниж явдагаа чөлөөтэй илэрхийлдэг болсон нь томоохон дэвшил болж байна.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг