"Самсунг" компани нөхөн төлбөр олгоно
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     47    0
Микросистемийн үйлдвэрт ажиллаж байгаад хорт хавдараар өвчилсөн хүмүүст эрүүл мэндээр хохирсны нөхвөрийг Өмнөд Солонгосын Самсунг компани төлөх болж байгаа тухай ВВС мэдээлэв. Компанийн удирдлага урт хугацаанд шүүхээр заргалдаж байсныхаа дараа анх удаа өвчинд нэрвэгдэгсэд ба тэдний гэр бүлийнхнээс уучлалт гуйлаа. Компанийн ерөнхий захирал Квон О Хен (Kwon Oh-hyun) өөрийн мэдэгдэлд үйлдвэрлэл ба өвчлөлтийн хооронд шууд холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй ч компани нь хохирогчдын эрүүл мэндэд анхаарал сул тавьсныг өгүүлэв. “Бид энэ асуудлыг өмнө шийдэх ёстой байсан. Үүнийг хийгээгүйдээ уучлалт гуйж байна” гэж ерөнхий захирал мэдэгдэлдээ хэлээд нөхвөр төлөх талаар компани төлөвлөж байгаа гэлээ. Удалгүй бие даасан комисс байгуулагдан концерний эсрэг үүсгэсэн хэрэг бүрийг шалгах юм. Үйлдвэрлээс болоод хичнээн хүн өвчилсөн нь тодорхойгүй. Гэхдээ сүүлийн зургаан жилд компанийн эсрэг 40 орчим гомдол гарсан байна. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг