Эрчүүд ээ, хүний мөстэй л байхсан
Хотын амьдрал 4 жилийн өмнө     46    0
Эрдэнэтчүүдийн ярианы өнөөдрийн гол сэдэв БОЭТ-ийн захирал Ч.Цэрэндагвын тухай яриа болж байна. Зарим нэг сайт дээр байгаа уншигчдын сэтгэгдэл үйл явдлын учиг зангилааг тайлаад өгсөн гэхэд буруу болохгүй нь. “Мэс заслын тасгийн Хэнчбиш эмч өрөөндөө засвар хийснээ угаагаад, тэнд БОЭТ-ийн дарга Ч.Цэрэндагва ирж, бүгдээрээ архидаад. Сүүлдээ Ч.Цэрэндагва нь эмнэлгийн коридорт тасраад уначихжээ. Эмч нар зургийг нь аваад зарим нь фэйс дээр тавчихъя гээд л бөөн юм болж гэнэ. Зураг явууллаа” гэсэн мессеж миний утсанд аравдугаар сарын 30-ны үдэш 21.00 цагийн үед ирсэн. Үнэндээ тухайн үед Ч.Цэрэндагва даргын зургийг хараад “Энэ арай ч дэндэнэ ээ” гэж бодоод өнгөрсөн удаатай. Гэтэл өнөөдөр зарим нэг сайт дээр байгаа мэдээлэл, түүний комментыг хараад өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрлөө. Эрчүүд бидний хүний мөс, хүн чанар хаачсан юм бол доо. Эр нэг эндэж, эрэг нэг нурдаг гэдэг үг бий. Яахав, Ч.Цэрэндагва гэдэг хүн архи уугаад түүнийхээ хариуцлагыг үүрээд ажлаасаа халагдах нь хууль эрх зүйн хүрээнд шийдэгдэх л асуудал. Хэтрүүлж хэлбэл энэ гэдэг хүнд “БОЭТ-ийн даргын суудал хүндэджээ” л гэж хэлэхсэн. Нөгөө талаас нь аваад үзвэл эрчүүд бид албан тушаал, эрх мэдлийн төлөө хүн чанараа уландаа гээж бараг л “Босоо ороолон” болоо юу даа гэх сэтгэгдэл төрснөө нуух юун. Ч.Цэрэндагва дарга эмнэлгийн бүх хүнд таалагдах албагүй. Тэгээд ч бүх хүнд таалагдах даргыг олно гэвэл зангууны үлгэр болох биз. Өнөөдөр нутгийн удирдлагын ордон бас бус ганц хоёр газраар орлоо. “БОЭТ-ийн дараагийн дарга тийм хүн болох гэнэ” хэмээсэн явган яриа цайны ширээний ард ч даргын ширээн дэргэд хөвөрч байна. Эндээс харвал архи уугаад тасарсан Ч.Цэрэндагва гэдэг хүндээ асуудал биш, БОЭТ-ийн захирлын сандал, ширээ анхаарлын тэмдэг болчихжээ, өнөөдөр. “Сэтгэгдлээс харвал Хэнч биш, Мөнх-Од тэргүүтэй эрчүүл зохион байгуулалттайгаар энэ хэргийг хийж улмаар ууж байгаа архинд нь нойрны эм хийсэн”, “цахим ертөнцөөр н.Мөнх-Од эмч зургийг тараасан” гээд л хөвөрч байна. Эндээс харвал тухайн үедээ хамгийн идэвхтэй ажилласан хүн нь Хэнчбиш, Мөнх-Од, Төрөх тасгийн эмч Ганболд нар болоод байх шиг. Бидний хар ярианд “Тэр ч дээ хүний мөсөөр хөлийн чигчий хуруу шиг болчихсон эр дээ” гэж хааяа гардаг. Тэгвэл өнөө цагт эрэгтэй эмч нарын дунд хүн чанартай, хүний мөстэй эр үгүй болоо юу даа. Шалан дээр тасраад уначихсаныг нь хараад зургийг нь авч чадсан юм бол ядаж л өргөөд сандал дээр суулгачихгүй дээ. Эмнэлгийн хүүхнүүд даргынхаа тасраад унасан зургийг хараад өнөө л монгол хүүхнүүдийн ууч сэтгэлээр “Арай ч дээ, хүнийг ингэж муухай баллах гэж” толгой сэгсэрч байна. Хэрэв БОЭТ дээр дараагийн дарга яригдаж эхэлвэл увайгүй эрчүүдээс илүү гүдэсхэн хүүхэн дарга тавьчихсан нь дээр юм уу даа.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)