Ахмадын ордонд эзэн олон ч арчлах хүн олдохгүй байна
Хотын амьдрал 4 жилийн өмнө     43    0
Хэдэн оныг дамжин УИХ-ын гишүүдийн нэр нүүрээр арай гэж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар манай аймаг Ахмадын ордонтой болох ажил эхэлсэн. 750 сая төгрөгийн хөрөнгөөр босох Ахмадын ордны барилгын шав тавьж эхэлсэн тэр цагаас хойш дотор нь байрлах төрийн бус байгууллагууд борооны дараахь мөөг шиг олширсон. Монголын ахмадын холбооны Орхон аймаг дахь салбар, Д.Баасан авгайн тэргүүлдэг Ахмадын чөлөөт холбооны салбар, Илгээлтийн эздийн анхдагчдын холбоо гээд нэрлээд байвал олон байгууллага хоёр давхар улаан байшинд чихэлдэх гэнэ. Гагцхүү байрны ашиглалт, хамгаалалтыг хариуцах хүн одоогоор гарахгүй байгаа аж. Үүдний жижүүр, үйлчлэгчээс эхлээд ажилчдын орон тоо нь орон нутгийн төсөвт суугаагүй энэ барилгыг ашиглалтад орвол түр ч гэсэн хугацаанд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батбаатараар “мануулахаар” Засаг даргын зөвлөлийн хурал дээр яригджээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 750 сая төгрөгөөр баригдах Ахмадын ордны ажлын гүйцэтгэгчээр “Атта чр” ХХК шалгарч ажиллаж байгаа ажээ. Энэ компани тендэрт оролцохдоо 747 сая 306 мянга 740 төгрөгийн санал ирүүлжээ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)