Хатуу хучилттай замын нээлт боллоо
Хотын амьдрал 4 жилийн өмнө     48    0
Аймаг, орон нутгийн хөрөнгөөр Эрдэнэ багийг Хабитатын замтай холбосон 1.8 км хатуу хучилттай замын нээлтийн ажиллагаа болов. Энэхүү 1.8 км замын ажлыг “Орхон АЗЗАН” ТӨҮГ-ын хамт олон энэ оны долдугаар сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 9-ны хооронд хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө. Хатуу хучилттай зам хүлээн авах ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Зоригт, ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх, Хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжав, “Орхон АЗЗАН” ТӨҮГ-ын дарга Г.Эрдэнэцогт нар оролцож ёслолын тууз хайчлав. Энэ замыг ажлын зураг төсвийг “ХЗТ –Авто зам” ХХК хийж гүйцэтгэсэн ажээ. 1.8 км замын нийт өртөг нь 1.3 тэрбум төгрөг болсон байна.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)