Сайжруулсан зуух хэрэглэснээр санхүүгээ хэмнэх боломжтой
Хотын амьдрал 4 жилийн өмнө     41    0
Турк улсад үйлдвэрлэсэн 1500 ширхэг түлш бага зарцуулдаг зуухыг “Арвайн илч” ХХК оруулж ирсэн байна. Гэрт суурилуулах 600 ширхэг зуух, байшинд суурилуулах 348 ширхэг зуухыг 85.000-95.000 төгрөгийн өртөгтэй олгож байна. Зуухыг агаарын бохирдлын хязгааралтын бүс болох Булаг, Баянбулаг, Цагаанчулуут багийн айл өрхүүдэд борлуулж эхэлсэн ч одоогоор тараагдах зуухнаас 300 ширхэгийг худалдаалжээ. Үүнээс  иргэдийн худалдан авах чадвар муу байгааг харуулж байна. Энэ зуухны давуу тал нь галлах технологийн хувьд уламжлалт галалгаанаас өөр учир түлшинд  хэмнэлттэй. Дулаан зарцуулалт нь энгийн зуухнаас нэг дахин бага түлш хэмнэдэг давуу талтай. Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг өнгөрсөн онд боловсруулж, энэ онд 700 сая  төгрөг төсөвлөж, 1500 ширхэг утаагүй зуух  авахаар болсон. Дээрх зуухны 60 хувь нь ханан пийшинд суурилуулах зориулалттай, 40 хувийг нь гэрт суурилуулах  зориулалттай аж. Одоо тараагдаж байгаа  зууханд нунтаг нүүрс буюу үртэс түлэх хориотой.  Учир нь  нунтаг түлш нь зуухны эдэлгээ чанар, технологит муугаар нөлөөлөх сөрөг үр дагавартай юм. “Эльбрус трейд” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа шахмал түлш нь  уг зууханд тохируулан технологийн дагуу судалгаан дээр үндэслэн үйлдвэрлэж байгаа. Нэг шуудай түлшийг 6000 төгрөгөөр худалдан авч, 10 хоног хэрэглэхэд хүрэлцэнэ. Уг түлш нь таны санхүүг хэмнэх бүрэн шаталттай дулаанаа удаан хадгалдаг давуу  талтай юм байна. Энэ жилийн тухайд гэр хорооллын айл өрхүүдийг аль  болох  түүхий нүүрс түлүүлэхгүй байхад Байгаль орчны газраас анхаарч, аймгийн хэмжээнд сайжруулсан түлшний хоёр үйлдвэрийг дэмжин ажилласнаар бүтээгдэхүүнээ зах зээлд гаргажээ. Э.Оюунсайхан
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)