Төгсөх 11 дүгээр ангийнхан “Мөнгөн хонхны баяр”-аа хийлээ
Онцлох мэдээ 5 жилийн өмнө     85    0
Эрдэм номын өргөөнөөс амьдралын анхны алхамаа хийж байгаа төгсөх 11 дүгээр ангийн сурагчид “Мөнгөн хонхны баяр”-аа өнөөдөр хийлээ. Орхон аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 1500 орчим хүүхэд 11 дүгээр ангийг төгсөж байна. Улсын хэмжээнд туршилтаар таван сургуулийг ахлах сургууль болгосны нэг нь “Эрдэм” ахлах сургууль юм. “Эрдэм” ахлах сургууль энэ хичээлийн жилд шинээр байгуулагдаж, анхны төгсөлтөө хийж байна. Тус сургуульд энэ жил 11 дүгээр ангийн 16 бүлэгт 400 гаруй хүүхэд суралцан төгсөж байгаа юм. “Эрдэм” ахлах сургуулийн “Мөнгөн хонхны баяр”-т аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумьяасүх оролцож, баяр хүргэлээ. Сурлага, урлаг, спортоор тэргүүний 16 Шилдэг сурагчийг шалгарууллаа. Үүнд, 11-1 ангийн сурагч Б.Маралгуа, 11-2 ангийн сурагч Б.Энхманлай, 11-3 ангийн сурагч Б.Түвшинжаргал, 11-4 ангийн сурагч Д.Ган-Уянга, 11-5 ангийн сурагч Т.Уртнасан, 11-6 ангийн сурагч М.Янжинлхам, 11-7 ангийн сурагч А.Алтанцацрал, 11-8 ангийн сурагч Ч.Хулан, 11-9 ангийн сурагч Ч.Түмэнжаргал, 11-10 ангийн сурагч Б.Энхтуул, 11-11 ангийн сурагч Г.Доржнямбуу, 11-12 ангийн сурагч Э.Мөнх-Эрдэнэ, Г.Бат, 11-13 ангийн сурагч Б.Баяндалай, 11-14 ангийн сурагч Г.Буянжаргал, 11-15 ангийн сурагч И.Гэрэлт, 11-16 ангийн сурагч С.Сарангуа зэрэг сурагчид Шилдэг сурагчаар шалгарлаа. Мөн Монголын Хүүхдийн Ордоны “Эрдэм” алтан медалиар 11-3 ангийн сурагч Б.Батчулуун, 11-7 ангийн сурагч Ө.Пүрэвхүү, 11-12 ангийн сурагч П.Бат-Эрдэнэ нар шагнагдсаныг гардууллаа. “Эрдэм” ахлах сургуулийн төгсөх ангийнхнаас сургууль болон аймгийн олимпиадад оролцож, амжилт гаргасан 11-1 ангийн сурагч Ө.Пүрэвхүү, 11-6 ангийн сурагч Т.Түвшинтөгөлдөр, 11-3 ангийн сурагч Г.Адъяатөмөр, Г.Золбоо зэрэг сурагчдыг баярын үеэр нь шагнаж урамшуулсан юм. Хүүхдүүд эрдэм ном зааж сургасан багш нартаа баярласнаа илэрхийлж, амьд цэцгийн баглаагаар бэлэг барьж, дурсгалтай агшнаа хуваалцаж байлаа. “Мөнгөн хонхны баяр”-ын үеэр тэргүүний багш нарыг шагнаж урамшууллаа. Химийн багш Д.Энхбат, математикийн багш Б.Пагмадулам, Х.Оюунгэрэл, монгол хэлний багш О.Сүглэгмаа, Ё.Цэцэгмаа, Б.Ганбаатар, М.Гэрэлхүү, С.Гантөмөр нарыг сургуулийн болон боловсролын газрын шагналаар шагнасан юм. “Мөнгөн хонхы баяр”-ын хамгийн дурсгалтай мөч болох “Дурсамж хичээл”-ийг тэдэнд 11 жилийн өмнө А үсэг анхлан таниулсан бага ангийн багш нар нь заалаа.”Эрдэм” ахлах сургуулийн С.Гантөмөр багштай 11-11 ангийнхнаас “Тусгал-1” телевизийн “Миний амьдрал-Миний гарт” төслийн Математикийн теле хичээлийн танхимын сургалтанд суусан юм. Эдгээр хүүхдүүд улсын шалгалтаа математикийн хичээлээр амжилттай өгөөд, элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлтгэж байна. М.Мөнх
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)