Ахлах сургуулийн захирлуудын томилгоо эргэлзээ дагуулж байна
Хотын амьдрал 5 жилийн өмнө     61    0
“Эрдэм” ахлах сургуулийн захирлаар Монгол-Туркийн хамтарсан дунд сургуулийн захирал Д.Бат-Эрдэнийг томилсон шийдвэрийг аймгийн Боловсролын газрын дарга гаргажээ. Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Баярааг Говил баг дахь 2 дугаар сургуулийн захирлаар сэлгэж өөрчилсөн байна. “Шинээр томилогдсон Д.Бат-Эрдэнэ нь дунд боловсролтой атал ахлах сургуулийн удирдлагаар очиж байгаа нь Боловсролын газрын даргатай найз нөхдийн холбоотой” гэсэн мэдээлэл багш нарын дунд гарсан. Дээрх томилгооны талаар Боловсролын газраас дараахь тайлбарыг хийсэн байна. “Аймгийн ЗДТГ-аас Боловсролын газарт ажлын байрны захиалга ирүүлдэг. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын дагуу боловсролын салбарын удирдлагын сонгон шалгаруулалтыг аймгийн ЗДТГ-ын захиалгаар явуулсан. Энэ жил аймгийн ЗДТГ-аас хоёр удаа ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах захиалга ирсэний дагуу нэгдүгээр сарын 17-нд зургаан ажлын байр, дөрөвдүгээр сарын 25-нд таван ажлын байр тус тус зарлагджээ. Үүнтэй холбогдуулан иргэд өөрийн хүсэлтээр уг ажлын байрны сонгон шалгаруулалтад орсон”. “Эрдэм” ахлах сургуулийн шинэ захирал Д.Бат-Эрдэнэ шалгалтанд тэнцсэн, хуучин захирал Г.Баяраа шалгалтад бүдэрсэн гэнэ. Харин шалгалтанд унасан ч Г.Баяраа захын сургуулийн удирдлагаар түр томилогдсон уу, шинэхэн захирал Д.Бат-Эрдэнэ боловсролоо хэзээ дээшлүүлсэн бэ гэдэг эргэлзээ дагуулж байгаа юм. Л.Гэрэл
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)