Шанд, Рашаант багийн замд автотээврийн 35 осол гарчээ
Хотын амьдрал 5 жилийн өмнө     35    0
Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн ерөнхий газраас зам тээврийн ослын талаарх мэдээлэл, тэдгээртэй холбоотой судалгааг олон нийтэд хүргэлээ. Өнгөрөгч 2013 он болон энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын болон орон нутгийн чанартай зам, гүүрэн дээр 638 осол гарч 68 хүн амиа алдан 90 гаруй хүн гэмтжээ. Үүнээс хамгийн их нь Архангай аймагт 38 осол гарч, 27 хүн нас барж, 30 хүн гэмтсэн байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн жил дээрх авто зам, гүүрүүдийн төлөв байдал, ашиглалт, засвар арчлалтай холбоотой улсын байцаагчийн 44 дүгнэлт, 12 албан шаардлага, есөн акт тогтоож, төрийн захиргааны холбогдох байгууллагуудад 11 албан бичиг хүргүүлэн арга хэмжээ авсан байна. Зам огцом эргэлттэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зорчих хэсэг эвдэрсэн, хальтиргаатай, ус зайлуулах байгууламж ажиллаагүй, далан сэтэрсэн зэрэг нь осол гарах нөхцөл болж байна. Мөн жолооч нар хурдаа тохируулдаггүй, согтуугаар тээврийн хэрэгсэл барьдаг, хориглосон газарт гүйцэж түрүүлдэг, гүүрийн даац хэтрүүлдэг зэрэг нь нөлөөлжээ. Сүүлийн жилүүдэд том оврын тээврийн хэрэгсэл норм, дүрмээс хэтэрсэн ачаа тээвэрлэж байгаа нь зам, гүүр эвдэлж байна. Зөвхөн манай Орхон аймгийн хэмжээнд гэхэд  Шанд, Рашаант баг чиглэлийн замыг барихдаа замын трасст орсон айл, хашаа байшинг бүрэн нүүлгэж чадаагүй. Үүнээс болж замын чигийг өөрчилж, замын хаалт, хашлага хийгээгүйн улмаас  зам, тээврийн 35 осол гарч, хүний амь нас эрсдэхэд  хүрсэн гэдгийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд дурджээ. Бидний хамгийн их зорчдог Дархан-Эрдэнэт чиглэлд Их хөшөөтийн давааг давж Эрдэнэт рүү уруудах зам  Бага хөшөөтийн даваанд зам, тээврийн 13 ноцтой осол гарч хүний амь эрсэдсэн байна. Мөн мэргэжлийн байгууллагын судалгаагаар Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хамгийн аюултай зам хэмээн онцолжээ. Иймээс иргэд хол замд явахдаа хурдаа тохируулж, замын тэмдэг тэмдэглэгээг дагаж мөрдөхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна. Л.Гэрэл
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг