БААСАН
2024.06.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Ариун-Эрдэнэ: Технологийн эрин зуунд хүний нөөцөө бэлтгэж байна
Б.Ариун-Эрдэнэ: Технологийн эрин зуунд хүний нөөцөө бэлтгэж байна

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бид 2 бүсчилсэн хөгжлийн асуудлаар яриагаа эхлэх нь зүйтэй  болов уу.

Ер нь хөгжлийн асуудлаар МУ-ын Засгийн газраас өнгөрсөн жилүүдэд олон бодлогын шинж чанартай бичиг баримтуудыг баталсанд талархалтай байдаг юм. Ялангуяа хөдөө орон нутгийн засаг захиргааны нэгж удирдаж байгаа хүний хувьд бидний хийх ажил хүртэл тодорхой болж байх жишээтэй.

Одоо бол улсын хэмжээнд “Алсын хараа-2050” хөтөлбөрт нийцүүлж, улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр, дараа нь тухайн орон нутагтаа ялалт байгуулж, засаг барих хүмүүс нь энэ урт хугацааны хөтөлбөрт нийцүүлэн өөрсдийн үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулах, батлах, хэрэгжүүлэх гээд олон асуудлууд шийдэгдсэн гэж боддог.

Таны сая асуусан бүсчилсэн хөгжлийн асуудал Булган аймгийн хувьд “Хойд бүс”-д Хөвсгөл, Орхон аймгуудтай хамт харьяалагдах болсон.

Манай гурван аймгийн хувьд ижил төстэй болон ялгаатай асуудлууд олон байгаа. Ижил төсөөтэй зүйлүүдээ нэгтгэж, ялгаатай асуудлынхаа давуу талуудыг хооронд нь уялдуулж байж бүс нутгийн хөгжлийн асуудал үр дүнгээ өгнө гэж бодож байна.

Хойд бүсийн тухайд яг ямар салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож байгаа вэ? Мөн аймаг бүр хөгжлийн чиг хандлага, онцлог шинж нь өөр өөр байгаа Танай Булган аймгийн тухайд?

            Манай хойд бүсэд Булган,Орхон,Хөвсгөл аймаг багтаж байгаа бөгөөд Монгол Улсын нийт хүн амын 9.1 хувь буюу 305 мянга гаруй хүн амьдарч байна.

Булган аймгийн тухайд Мал аж ахуй, газар тариалангийн салбар үеийн үед үндсэн аж ахуй байсаар ирсэн.

Тиймдээ ч эдгээр салбарууд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг бүрдүүлдэг байлаа. 2020 оноос хойш мал аж ахуй, газар тариалангийн салбартаа хэд хэдэн томоохон бодлого хэрэгжүүлээд ажиллаж байна.

Нэгдүгээрт: хөдөө аж ахуйн салбар мал аж ахуй, газар тариалан,аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон олон талт ажлуудыг зохион байгуулж байна.

Бид түүхийн, байгалийн, тусгай зориулалтын, рашаан сувиллын гэсэн 4 чиглэлээр аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Дэлхий нийтийн чиг хандлага органик, эрүүл хүнс хэрэглэх, байгалийн сайханд амарч, зугаалах, ер нь байгаль, эх дэлхийдээ ойрхон амьдрах хэв маягийг сонгож байна. 

Хоёрдугаарт: Дээр дурьдсан салбарууд бол ирээдүйн чухал салбарууд болно. Тэр ч утгаараа эдгээр салбарын мэргэжлүүд трэнд болно гэж итгэж байгаа.

2028 он хүртэлх орон нутгийн хүний нөөцийн бодлогыг баталж, хөдөө аж ахуй мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, технологи, эрүүл мэнд, боловсрол зэрэг стратегийн чухал салбаруудад ажиллах боловсон хүчнүүдийг гадаадын болон дотоодын их сургуулиудад сургаж байна.

Япон, Беларусь, Солонгос, ОХУ-д сум бүрээсээ хүүхдүүдийг сургаж байна.

Мөн уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэйгээ байгуулдаг нийгмийн хариуцлагын гэрээнд тусгаснаар дотоодын их сургуульд суралцахаар элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан хүүхэд, залуучуудынхаа төлбөрийг 100 хувь хөнгөлөн сургаж байгаа.

Гуравдугаарт:Орон нутагт шилжин суурьшиж байгаа залуучуудыг ажлын байраар хангах, бизнес эрхлэх сонирхолтой хүмүүсийг хөнгөлттэй зээл тусламжид хамруулах, төрийн байгууллага, тэр дундаа эрүүл мэнд, боловсролын байгууллага болон төрийн захиргааны байгууллагад шилжин ирж, ажиллаж байгаа албан хаагчдын орон байрны асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.

Хойд бүсийн тухайд Булган, Хөвсгөл аймгуудад хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, мөн мал аж ахуйн түүхий эдэд суурилсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай ерөнхий яриа хэлэлцээнүүд явж байгаа.

Харин Орхон аймгийн тухайд бол Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэлэлцэж байгаа. Мэдээж хөгжлийн боломж энэ бүс нутагт бүрэн дүүрэн байгаа.

Булган аймгийн тухайд өнгөрсөн дөрвөн жилд гадаад харилцааны асуудлыг нилээдгүй чухалчилж ажиллалаа. Яг ямар ажлууд нь үр дүнд хүрсэн бэ?

Анх 2020 онд ажил авахад Улсын төсвөөс хамгийн хамгийн бага татаас авдаг байсан. Энэ бол маш муу зүйл. Үндсэндээ 8 орчим тэрбум төгрөг. Тийм болохоор хөгжлийн бусад боломжийг хайсан нь гадаад харилцаа.

Өнгөрсөн хугацаанд бид Япон, Солонгос, Вьетнам, ОХУ, Беларусь, Чех, Унгар, БНХАУ зэрэг орнуудын Элчин сайдын яамдаар дамжуулан тэдгээр улсуудын хот, тосгод уудтай өөрийн аймгийн сумдыг холбох, дадлагажигч ажилтан бэлтгэх, оюутнуудаа сургах, хөрөнгө оруулалт татах гэх мэт олон ажлыг амжуулсан байна.

Мөн аймаг орон нутгийн иргэдээ орлоготой байлгах, өөр өөрсдийн хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр ажиллах олон нөхцөл байдлыг бодолцож "Хангинахын шугуйн шагайн тойром", Орхон аймагтай хамтарч "RFC MONGOLIA BULGANKHANGAI 2022" олон улсын бартаат замын уралдаан, "АЙРАГ НААДАМ" арга хэмжээ, "Airagday" арга хэмжээ, "ITM Mongolia 2022" арга хэмжээг тус тус зохион байгууллаа.

Эдгээр эвент арга хэмжээнд гадаадын 8500, дотоодын 100.000 орчим аялагчид үзэж сонирхсон байна. ​

2023 онд аймгийн хэмжээнд уламжлалт 5 эвент арга хэмжээг төлөвлөн "Хангинахын шугуйн шагайн тойром”, "АЙРАГ НААДАМ" арга хэмжээ, "Airagday" арга хэмжээ, "ITM Mongolia 2023" арга хэмжээг тус тус зохион байгуулж, эдгээр эвент арга хэмжээнд гадаадын 10860, дотоодын 167.820 орчим аялагчид эвент арга хэмжээнүүдийг үзэж сонирхохоор зорин ирсэн байна.

Дээрх арга хэмжээнүүдэд оролцогчдын тоо өмнөх онтой харьцуулахад 13.0 хувиар өссөн дүнтэй байна.

​​2023 онд Хутаг-Өндөр суманд “Бүтээлээ ресорт” жуулчны баазыг 4 тэрбум, Сэлэнгэ суманд “Seven nuga” жуулчны баазыг 3 тэрбум, Булган суманд “Suit center” үйлчилгээний цогцолборыг 2,8 тэрбум төгрөг, “Дайчин ван” зочид буудал 6 тэрбум төгрөгний төсөвт өртөгөөр баригдаж, жилийн турш үйл ажиллагаа явуулах боломжтой орчин үеийн шийдэл бүхий цогцолборууд ашиглалтад орлоо. ​

2024 оны 1 сараас эхлэн Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран “Нэг жуулчин-Нэг хонь” өвлийн аялал жуулчлалын аяныг улсын хэмжээнд анх эхлүүлэн БНСУ, Вьетнам улсын жуулчид хүрэлцэн ирснээс гадна дэлхийд алдартай инфлүүсерүүд Булган аймагт зочилж тус аймгийн Дэлхийн хэмжээнд сурталчлах ажлыг эхлүүлсэн бол БНСУ-ын “WANNABE” группийн ерөнхийлөгчөөр ахлуулсан тус группийн ажлын хэсэг Булган аймагт ажиллаж аялал жуулчлалын чиглэлээр санал солилцож хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Ер нь үр дүн гарсан ажлуудаа нарийвчлаад тодорхойлбол олон ажлууд байна.

Цаашид  энэ ажлуудаа улам эрчимжүүлж, өргөн хүрээнд гадаад харилцаагаа тэлэх бодлого баримтална.

Булган аймгийн хувьд тэр дундаа миний хувьд аймаг, орон нутгаа хөгжүүлэхэд хөдөө аж ахуй, мал  аж  ахуй, гадаад харилцаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьсоны үр дүнд хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого барьсан тул нэн тэргүүнд гацдаг, хүнд суртал дагуулдаг газар, бусад асуудлыг сум орон нутагтай хамтран шийдвэрлэсэний үр дүнд дөрвөн улирлын аялал жуулчлалын орчин үеийн ресортууд нээгдэж, гадаад дотоодын жуулчид байгалийн сайханыг гайхан магтаж одоо ч хөл хөдөлгөөн ихтэй тасралтгүй ажилласаар байна.

Энэ нь Анхдагч Алдартаны өлгий Булганчуудын маань олон жилийн түүхэн дэх том бүтээн байгуулалт, хөгжлийн эргэлт болсон гэж харж байгаа.

Булган аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх , аж үйлдвэрийн парк шинэчлэлт хийх,ер нь хийж бүтээх хүсэлтэй хүмүүст нээлттэй байж, аль болох асуудлыг нь дэмжиж ажилладаг гэдгээ хэлэх нь бас зүйтэй байх.

Ярилцлага маань өндөрлөх дөхөж байна. Ярилцлагын төгсгөлд та юу хэлэх вэ?

Бүс нутгийн хөгжлийн тухайд бол өнгөрсөн хугацаанд Булган аймагт хэрэгжүүлсэн гадаад харилцаа, чинээлэг малчин, газар тариалан, төрийн албаны хүний нөөц, оюутан сургах, хариуцлагатай уул уурхай, бүх хөдөөгийн багуудыг үүрэн телефоны сүлжээнд холбох гээд аялал жуулчлалын олон ололт амжилтуудыг бүс нутагтаа бий болгож чадлаа.

Энэ бүс нутагт хамгийн чухалчилж, хамтдаа шийдэх ёстой нэг асуудал нь байгаль орчны асуудал байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт   Монгол Улсын иргэн нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй хэмээн заасан байдаг.

Бидний хувьд мөнхийн хөрш Орхон аймаг ард иргэдийнхээ хамгийн их тулгамдсан асуудал болох Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоосны асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой гэж харж байгаа.

Ер нь тэгээд ойн болоод цэвэр усны нөөц хамгийн их байгаа бүс нутаг гэдэг утгаараа байгаль орчноо хайрлан, хамгаалах, энэ төрлийн хууль бус ажиллагаанаас хамтдаа сэргийлэх гээд шийдэх асуудлууд их байгаа гэдгийг хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.

6
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ
Зочин 202.179.3.88
4 жилийн хугацаанд Засаг даргын ажлаа сайн хийж байгаа хүн шүү.
Зочин 202.179.3.88
4 жилийн хугацаанд Засаг даргын ажлаа сайн хийж байгаа хүн шүү.
Зочин 202.179.3.88
4 жилийн хугацаанд Засаг даргын ажлаа сайн хийж байгаа хүн шүү.
Зочин 202.179.3.88
4 жилийн хугацаанд Засаг даргын ажлаа сайн хийж байгаа хүн шүү.
Зочин 202.179.3.88
4 жилийн хугацаанд Засаг даргын ажлаа сайн хийж байгаа хүн шүү.
Зочин 117.111.24.127
Үнхээр сайн ажиллаж байгаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ЭРДЭНЭТИЙН ХҮҮХДҮҮД ЗУСЛАНГҮЙ ЗУСАХ НЬ
ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХАЛУУН АМИА ӨГӨХӨӨС ШАНТРААГҮЙ ЭХ ОРОНЧИЙН УДМЫН ХҮН УЧИР НЭРЭЭ ДЭВШҮҮЛСЭН
“Ард түмний хүч” намын дарга Л.Гүндалай улстөрийн золиос болж, амиа алдсан иргэнд эмгэнэл илэрхийллээ
Л.ГҮНДАЛАЙГИЙН “МАНААН” ДУУ ТРЕНД БОЛООД БАЙНА
Л.ГҮНДАЛАЙ ХЭЗЭЭ ЯМАГТ АРД ТҮМНИЙХЭЭ ТАЛД БАЙСААР БАЙГАА
ЭУДТС ОНӨХК-нд тусгай зориулалтын техник худалдан авах /ус зөөврийн авто машин 2, сагстай өргөгч авто машин 2, бохир ус зөөврийн авто машин 1, универсал трактор 1/
Гурван замын постын гүүрнээс доош Хангал голын голдирол дагуу 3 хэсэг талбайд ногоон зурвасын хамгаалалтын хашаа барих
Цагаанчулуут баг ХТП-471 дэд станцыг Хороолол дэд станцтай холбох /АБЛу 3х240/
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн 6кВ-ын агаарын шугам, 6/0,4кВ-ын КТПН маягийн 160кВА чадалтай дэд станцын барилга угсралт хийх
Хүндэт харуулын үйл ажиллагаанд шаардлагатай хивс худалдан авах
Мөрөн хотод байрлах "Ард түмний хүч" намын штабад Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага ажиглалт хийлээ
А1002 замын уулзвараас 15-р сургуулийн баруун талын уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
26-р цэцэрлэгийн баруун талын уулзвараас Халуун усны уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
15-р сургуулийн баруун талын уулзвараас  халуун усны уулзварын авто замд их засварын ажил хийх
БОЭТ-ийн авто зогсоол , авто замд их засварын ажил хийх
Дөмөг орчмын худалдаа үйлчилгээний бүс болон Залуус хотхоны инженерийн шугам сүлжээний, дэд бүтцийн иж бүрэн зураг төсөв
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
ХХҮГ-ын оффисын байрны дээврийн засварын ажил
УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт “Ард Түмний Хүч” намаас нэр дэвшигчдээ танилцуулъя.
VI хорооллоос Их залуу баг хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчлэх ажил эхэллээ
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
ХҮҮХЭД БАЯРЛУУЛЖ ЭХЭЛСЭН АЖЛЫН ҮЙЛС НЬ ДЭЛГЭРЭХ БАЙХ АА
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
АЖИЛЧИД ГАР ДЭЭРЭЭ 1-1.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВЧ БАЙНА
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
ОРОН НУТГИЙН “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД”-ИЙГ ТОДРУУЛЛАА
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Ард түмний хүч нам Монгол Улсын 13 тойрогт нэр дэвшигчдээ илгээж намын дарга Л.Гүндалай  IV тойрогт өрсөлдөнө
Б.Ариун-Эрдэнэ: Технологийн эрин зуунд хүний нөөцөө бэлтгэж байна
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
“МАНАЙ КОМПАНИ “УЛСЫН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-ӨӨР ДАХИН ШАЛГАРЧ БАЙНА
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах
26-р цэцэрлэгийн баруун талын уулзвараас Халуун усны уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
ЭРДЭНЭТИЙН ХҮҮХДҮҮД ЗУСЛАНГҮЙ ЗУСАХ НЬ
Л.ГҮНДАЛАЙГИЙН “МАНААН” ДУУ ТРЕНД БОЛООД БАЙНА
АЙРАГИЙН ГОЗГОРЫН МАЛТЛАГАД 30 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Булаг багт шинээр камержуулалт хийх
Уурхайчин багт Тамир зочид буудлын урдах УДХТ-ийг инженерийн шугам сүлжээнд холбох /дулаан механик/
Баян-Овоот баг. 7-р гудамжинд тоглоомын талбай байгуулах
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга