Томилгоо: “Гал” овгийн В.Адъяаг “ЭБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     400    0

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхайн эхэнд Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд нэгэн томилгоог танилцуулсан юм. 

“ЭБЦТС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөлөлийн гуравдугаар сарын 29-ний 14 тоот тогтоолоор “Гал” авгийн В.Адъяаг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байна.  

В.Адъяа нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанид инженерээр ажиллаж байгаад ийнхүү “ЭБЦТС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Тэрбээр 2020 оны орон нутгийн сонгуулиар МАН-аас нэр дэвшин ялалт байгуулж аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм.