Медаль, логоны уралдааны дүн гарчээ
Хотын амьдрал 1 сарын өмнө     108    0

Эрдэнэт хотын түүхт 45 жилийн ой энэ онд тохиож байгаа. 

Аймаг, орон нутгийн удирдлагаас ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Ойн баяр наадмын медалийн загвар, логоны уралдааныг уран бүтээлчдийн дунд зарлаад байсан.

Тэгвэл уралдааны дүн гарчээ. Медалийн загварын уралдаанд 30 гаруй бүтээл ирсэнээс Дархан-Уул аймгийн уран бүтээлч В.Отгонбатын бүтээл шалгарчээ. Логоны уралдаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын зураач Х.Батбаярын бүтээл шалгасан байна. Шалгарсан бүтээлүүдийг тус бүрд нь 2 сая төгрөгөөр урамшуулж байгаа ажээ.