СУУРИН КОМПЬЮТЕР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Хотын амьдрал 30 өдрийн өмнө     126    0

Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Баян-Өндөр, Жаргалант сумдын нийт 25 багийн зохион байгуулагч нарт албан хэрэгцээний суурин комьпютерийг аймгийн удирдлагууд өнөөдөр хүлээлгэн өглөө.  

 Орхон аймагт “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр” 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин уг хөтөлбөрийг  2021 оноос үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-аас шийдвэрлээд байна.

    Хөтөлбөрийн зорилго нь багийн хөгжлийг дэмжих замаар төрийн үйлчилгээг хүртээмжтэй чанартай болгох, цахимжуулах, иргэдийн эрэлт хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зорилготой юм. 

    Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвөөс 2017-2021 онд нийт 300 гаруй сая төгрөгийг төрийн анхан шатны нэгж багуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад зарцуулсан байна. 

    Энэ жил багуудын интернетийн хурдыг нэмэгдүүлж, ажиллахад тав тухтай техник хэрэгслээр хангагдаж байгаад баяртай байгаагаа багийн зохион байгуулагч нар илэрхийллээ. 

    Тэдний одоогийн хэрэглэж байгаа  комьпютерийн хувьд хурд удаан, ажиллахад хүндрэлтэй байсан гэдгийг зарим багийн зохион байгуулагч нар хэлж байв.