Аймгийн Онцгой комиссоос эрдэнэтчүүдэд хандан Уриалга гаргажээ
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     106    0

     Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахал нэмэгдэж, иргэдиийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байгаа тул аймгийн нийт иргэн, айл өрх бүр онцгой анхаарч, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, айл өрх бүр “Заавал мөрдөх 5 зарчим”-ыг өдөр бүр ахуй амьдралдаа мөрдлөг болгон хэрэгжүүлж байхыг уриалж байна.

 

*** Өөрийгөө болон гэр бүлээ бусдаас тусгаарлах.

*** Хүмүүстэй өдөр бүр харьцах харилцаагаа 80.0 хувиар бууруулах.

*** Олон хүн цуглардаг газраар явахгүй байж, зайлшгүй шаардлагатай тохиолдолд бусадтай 2 м зайнаас харьцах.

*** Агааржуулалт муутай битүү орчинд 15 минутаас дээш хугацаагаар байхгүй байх.

*** Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг ухамсарлан биелүүлж мөрдөх.

Аймгийн Засаг даргаас энэхүү Уриалгыг дэмжин ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллага, хэрэгжилтэнд хяналт тавихыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон юм.