Хадгаламжийн үлдэгдэл 19.9 хувиар, хадгаламж эзэмшигчийн тоо 10 хувиар нэмэгджээ
Хотын амьдрал 1 сарын өмнө     120    0

Аймгийн Статистикийн хэлтсээс оны эхний таван сарын нийгэм, эдийн засгийн мэдээллийг нэгтгэн гаргажээ. Тухайлбал, 2020 оны тавдугаар сарын 2021 оны тавдугаар сарыг хүртэлх нэг жилийн хугацаанд Орхон аймгийн иргэдийн хадгаламж 102.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.  2020 онд иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 343.1 тэрбум төгрөг байсан бол энэ оны тавдугаар сард 445.6 тэрбум төгрөгт хүрчээ.