Хуульч П.Баттөр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болжээ
Мэдээ мэдээлэл 27 өдрийн өмнө     144    0

2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнө эрх баригч МАН угсаа гарвал нэгт МАХН-тай албан ёсоор нэгдсэн. Улмаар МАХН Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө албан ёсоор татан буугдсан юм.  Өнгөрөгч бямба гарагт  МАН-ын Бага хурал хуралдаж МАН-ын Бага хурлын болон МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна.

Энэ удаагийн МАН-ын Бага хурлаас 2020 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас манай аймагт нэр дэвшиж байсан “ТВ-9” телевизийн Удирдах зөвлөлийн дарга, хуульч Пүрэвсүрэнгийн Баттөр МАН-ын Бага хурлын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.  Түүнээс гадна МАХН-аас Монголбанкны дэд Ерөнхийлөгч асан Энхбаярын Батшугар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Э.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга асан Э.Эрдэнэжамъян, МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга асан Н.Уламбаяр, эдийн засгийн ухааны доктор Д.Дуламсүрэн, Баянзүрх дүүргийн МАХН-ын дарга асан Г.Золзаяа, Татварын Ерөнхий газрын дэд дарга асан А.Энхболд нар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болжээ.