Л.Гүндалайн намыг бүртгэхээс татгалзжээ
Хотын амьдрал 5 жилийн өмнө     183    0
Улсын дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн “Ард түмнээ хайрлая нам”-ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах шийдвэрийг гаргажээ. Учир нь тус намыг бүртгүүлэх хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзсэн байна. Мөн уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой ажээ.