Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөн дээр хэлэлцсэн бас нэгэн асуудал нь СӨХ тойрсон сэдэв байлаа. Аймгийн ЗДТГ-ын 7035-3511 тоот утсанд иргэнээс “4-14, 16 дугаар байрны орцны хаалга солино гээд оны өмнө мөнгө авсан ч одоо болтол хийгээгүй, орц хүйтэн байна. Яаралтай, хаалгыг солих ажил хийнэ үү” хэмээн ханджээ. Түүнд нь “2021 оны 1-р сарын 10-нд 14 дүгээр байрны 1, 2 дугаар орц, 16 дугаар байрны нэгдүгээр орцны хаалгыг шинэчлэн хийж хаалгыг кодтой, чиптэй болгосон” хэмээх үүрэг даалгаврын биелэлтийг холбогдох байгууллагаас нь ирүүлжээ.