Эрдэнэт хот байгуулагдсан баярын өдөр бас нэгэн баярт мэдээ ирлээ. Учир нь Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ энэ өдрүүдэд ӨМӨЗО-нд ажиллаж байна. Тэрээр ӨМӨЗО-ны Шин Тай группээс гэр хорооллын найман багт дээр суурилуулах 160 сая төгрөгийн өртөг бүхий тоглоомыг Эрдэнэт хотод бэлэглэх гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр гэр хорооллын хүүхэд багачуудын орчин нөхцөл сайжрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартыг хангасан тоглоомын талбайтай болох юм байна.