Нийтлэгдсэн: Fri, Dec 7th, 2018

Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ

          “Эрдэнэт хотын өдөр” энэ сарын 11-н буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт болох гэж байна. Энэ өдөр бол эрдэнэтчүүдийн бахархлын өдөр юм. Тэртээ 1975 оны арванхоёрдугаар сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгох шийдвэр гаргасан байдаг.

Аймаг, орон нутгийн удирдлагаас  “Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан эрдэнэтчүүдээ зориулж олон төрлийн ажил зохион байгуулж байгаа. Төр, захиргааны байгууллагууд иргэддээ чиглэсэн олон хэлбэрийн ажил зохион байгуулахын зэрэгцээ хувийн хэвшлийнхэн тэр дундаа бизнесийн салбарынхан энэ өдөрт зориулан худалдаа, үйлчилгээндээ тодорхой хэмжээний бодитой хөнгөлөлт үзүүлж байгаа билээ.

“Эрдэнэт хотын өдөр”-ийн арга хэмжээнд аймгийн Эрүүл мэндийн салбарынхан нэгдэж  эрдэнэтчүүддээ хамтрахаар болжээ. Тухайлбал, БОЭТ-ийнхөн энэ сарын 10, 11-ний өдөр хэвтэрт байгаа өвчтөнүүдэд гэрээр элэний В, С вирусийн шинжилгээ хийх, 11-нд хувийн хэвшлийн ортой клиник эмнэлгүүд үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө өгөх, аймгийн шүдний мэргэжилтнүүдийн холбоо аймгийн иргэдэд үнэгүй үзлэг зөвлөгөө өгөх, бүх эмийн сангууд аминдэмүүдийн 10 хувийн хямдралтай худалдаа үзүүлэхээр болжээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна