Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэт үйлдвэр, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо хамтран “Залуу инженерүүдийн үндэсний чуулган” салбар хуралдаан зохион байгуулж, нийт 300 гаруй залуу инженер үндэсний чуулганд оруулах саналаа солилцлоо. Хуралдаанд оролцсон залуу инженерүүдтэй хамт Орхон аймгаас 200 гаруй инженер техникийн ажилтнууд ирэх мягмар гаригт “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-д оролцсон юм.