ДАВАА
2025.11.18
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Энхбаярын Содномпилжээ бөмбөрцгийн тамирчин болжээ
Энхбаярын Содномпилжээ бөмбөрцгийн тамирчин болжээ

Эрдэнэтчүүд гэлтгүй монголчууд яг энэ мөчид Энхбаярын Содномпилжээгээр “амьсгалж” байна. Э.Содномпилжээ “Токио 2021” паралимпын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот тугаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ. 

Монгол хүн бүр тэр мөчид омогшиж, эх орны хүүгээрээ бахархсан. Спортын түүхийн хуудаснаас харвал Монгол улсын тамирчид хүн төрөлхтөний их цэнгэл наадам болох  1964 оны Токиогийн зуны олимпын наадамд анх удаагаа оролцож байсан тэр цагаас хойш эдүгээ 57 жил өнгөрчээ. Тэгвэл 57 жилийн дараа Токиогийн тэнгэрт Монголын төрийн далбааг мандуулж, төрийн дуулал эгшиглүүлсэн тамирчин бол Эрдэнэт хотын унаган хүү Энхбаярын Содномпилжээ байлаа.

Тэрбээр энэ удаагийн паралимпын наадамд пауэрлифтингийн -107 кг-ын жинд 245 кг өргөж олимпын аварга болсон юм. Энэ өргөлтөөрөө өөрийн жинд олимпын дээд амжилтыг тогтоосон байна. Ингэснээр монголчууд паралимпын наадмаас 2 дахь алтан медаль, олимпын наадмаас 4 дэх алтан медалиа өлгийдөн авах нь тэр.

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ нь пауэрлифтингийн дэлхийн хошой аварга, Ази тавийн аварга, Азийн наадмын аварга,  хувийн дээд амжилтаараа Геннисийн дээд амжилтын номонд бичигдсэн, 2016 оны Рио де Жанейрогийн олимпоос 210 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэж байсан юм. Харин “Токио 2021” паралимпын наадмаас алтан медаль хүртсэнээр тэрбээр бөмбөрцгийн тамирчин болж байна. Мөн Монгол улсын хувьд паралимпын наадмаас алт, хүрэл медаль хүрсэн анхны тамирчин, олимпын наадмаас хоёр медаль хүртсэн  манай улсын хоёр дахь тамирчин болж түүхнээ үлдлээ.

Энхбаярын Содномпилжээ нь 1985 оны наймдугаар сарын 24-нд Эрдэнэт хотод төрсөн юм. Тэрбээр ээж, хүүгийн хамт амьдардаг юм.  2016 оны паралимпын наадам, тив, дэлхийн аваргад үзүүлсэн амжилтыг нь үнэлж Орхон аймгийн Засаг дарга асан Д.Батлут Э.Содномпилжээд хүндэтгэл үзүүлж Баян-Өндөр хотхоны  нэг өрөө байраар шагнаж урамшуулж байв.

Э.Содномпилжээ 2001 оны УАШТ-нд 52 кг-д түрүүлсэнээр анхны амжилтаа үзүүлж байсан гэдэг. Дараа нь 2002 оны УАШТ-нд жин өгсөж 56 кг-д хэвтээ шахалтаар мөн л түрүүлж Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас алтан медалиа хүртэж байсан нь спортын түүхийн хуудаснаа үлдсэн байна.

Foto: shuud.mn

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО