ДАВАА
2021.09.28
ЭРДЭНЭТ
-4C°/3C°
АНУ ДОЛЛАР
2849.17
ЕВРО
3332.1
БНХАУ ЮАНЬ
441.06
ОХУ РУБЛЬ
39.2
БНСУ ВОН
2.42
Б.Баасансүрэн дарга аа, Хотын төвд “оторлож” байгаа малаа тоолсон уу
Б.Баасансүрэн дарга аа, Хотын төвд “оторлож” байгаа малаа тоолсон уу

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөнд Баян-Өндөр сумын удирдлага болох Б.Баасансүрэн дарга мэдээлэл хийсэн юм.  Түүний мэдээллээс харвал Баян-Өндөр сумын 651 өрхийн 57369 толгой мал байдаг аж. Эдгээрээс Жаргалант суманд 55 өрхийн 3645 толгой мал, Булган аймгийн Орхон суманд 108 өрхийн 10 мянган толгой мал, Бугат суманд 64 өрхийн 7456 толгой мал, Хангал суманд 32 өрхийн 4127 толгой мал, Сэлэнгэ суманд 16 өрхийн 1278 толгой мал, Булган аймгийн бусад суманд 76 өрхийн 1278  толгой мал оторлож байгаа аж. Мөн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн болон бусад сумын нутагт 92 өрхийн 11203 толгой мал бусад аймаг сумдад 56 өрхийн 6247 толгой мал тус тус оторлож байгаа гэнэ. Зуны дэлгэр цагт ногооны сөл дагаж оторлох нь малчдын хувьд уламжлалт ажил нь. Харин Баян-Өндөр сумын зарим малчин тэр дундаа адуучид, үхэрчид нь Эрдэнэт хотын төвд зунжингаа малаа оторлуулсаныг Б.Баасансүрэн дарга тоолж үзсэн болов уу. Эрдэнэт хотын төвөөр сэлдийгээ унжуулсан азарга, ногоон байгууламж дээр хөрвөөсөн адуу, төв замаар явган зорчигч шиг л дураар “бэлчих” үхэр, адуу энэ зуны манай хотын дүр төрх байсан.

Баян-Өндөр сумын Засаг даргаар С.Ганцогт ажиллаж байхдаа хотын төвөөр бэлчих малтай харин ч сайн тэмцэж байсан. Хоёрын зэрэг мотоциклтой эргүүл ажиллуулна. Өнөөх эргүүлүүд нь хотын төвөөс мал хөөж тууж явахад нь замын цагдаагийнхан саатуулаад зогсоочихдог. Замын цагдаагийнхантай хурал зөвлөгөөн дээр ширүүхэн үздэг С.Ганцогт даргын дүр төрх Эрдэнэтэд үгүйлэгдээд байх шиг. Төрийн ажлын төлөө, Эрдэнэт хотын ногоон байгууламж, хотын өнгө үзэмжний төлөө дээлээ тайлаад ч үзэлцэхэд бэлэн явсан өмнөх даргын ажлыг Баян-Өндөрийн шинэ удирдлага үнэндээ нурааж байна. Ширүүн, усархаг борооны дараа “Бид ингэж ажиллаж байна” хэмээн сошиал ертөнцөд нэг их ажил хийсэн болж зургаа оруулах нь иргэдэд үнэндээ таалагддаггүй. Б.Баасансүрэн дарга түүний орлогч хоёр хотын төвөөр бэлчих үхэр, адуугаа явган тууж байвал ажил хийж байна гэж харахаас өөр ойлголт алга. 

Б.Баасансүрэн даргын хийсэн хэдэн тоог нэмж хасъя. Баян-Өндөр суманд 651 малчин өрх байдаг, тэд 57369 мал тоолуулжээ. Дээрх аймаг, сумын нутагт оторлож байгаа малчин өрхийг нэмээд үзтэл 499 гарч байна. Үүнийг 651-ээс хасаад үзтэл 152 гэсэн тоо гарч байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зун Баян-Өндөр сумын 152 малчин өрх малаа Эрдэнэт хотын төвд оторлуулсан байх нь. Малыг тоог нь гаргаад үзтэл отор хийж байгаа 499 өрх 45234 толгой малтайтайгаа хүний газарт яваа бололтой. Харин үлдсэн 152 өрхийн 12 мянга 135 толгой мал яах аргагүй Эрдэнэт хотын төвд эрдэнэтчүүдтэй хамт өнгөрөгч зун оторлосон ажээ. Эсвэл Б.Баасансүрэн даргын мэргэжил боловсрол Баян-Өндөр сумын 651мал бүхий өрхийн 57369 толгой мал дотроо эргэлдээд байна уу. Үгүй бол мэргэжилтнүүд нь ажлаа дутуу хийчихэв үү.

Яах аргагүй өнгөрсөн зун, өнөөдөр ч гэлтгүй хотын төвд хаа сайгүй бэлчих малын дүр зураг захаас аваад бий. Нэг хэсэг Баян-Өндөр сум мал бүхий айл, өрхийг хотоос нүүлгэнэ гэж баахан шуугисан. Малчин баг байгуулсан. Малтай иргэд Малчин багаа бараадна. Малчны хороолол байгуулна гээд хэсэгтээ шоудсан. Ойрмогхоны хоёр сонгуулиас айгаад өнөөх малтай өрх, мал малчиндаа хайр зарлаад ажлаа умартсан уу.

Ямар ч байсан Б.Баасансүрэн дарга энэ удаад хотын төвд оторлосон малаа хөөж тууж гаргах  нь бүү хэл тоолж ч үзээгүй юм шиг байна. Хотын захирагчийн алба, Хот тохижуулахынхан л хотын төвөөр бэлчих малтай “ажилладаг” ажил үүргийн хуваарьтай нь биш байх. Баян-Өндөр сумын 22 баг, байшин дотор суух хэдэн зуун төрийн болон төрийн үйлчилгээний ажилчдаа гаргаад ч болтугай Эрдэнэтийн төвөөр бэлчих адуу малаа хөөж туусангүй. Хүн нь малтайгаа зэрэгцэж алхсан, бэлчсэн, оторлосон өнгөрсөн зуны дүр намаржингаа үргэлжлэх үү.  Баян-Өндөр сумын дарга, түүний орлогч нар ажлаа хийж мэдэхгүй байна уу хийхгүй сууна уу гэдгийг асуух дээд шатны удирдлага манай аймагт бий  гэдэгт итгэх эсэх нь эргэлзээ төрүүлж эхэллээ.  

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ТӨВ МАГИСТРАЛ ХООЛОЙГ ШИНЭЧИЛЖ ХҮЧИН ЧАДАЛ НЭМЭГДСЭН Ч САЛБАР ШУГАМУУД ГЭМТЭХ ЭРСДЭЛ ҮҮСЧ БАЙНА
Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал:ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТТАЙ ХОЛБООТОЙ ИРГЭДИЙН ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ
УУРХАЙЧДЫН ТҮҮХЭН МУЗЕЙГ НЭЭЛЭЭ
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТНУУДАД ЗАСГИЙН ГАЗАР, ТӨБЗГ-ЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Есөн сар цалингүй ажиллуулчихаад, “чи одоо амиа бодно уу даа” гэжээ
16 настай хүү хүрзээ атгасан чигтээ шороонд даруулж амиа алджээ
С.БАТЖАРГАЛ: ЗЭРГЭЛДЭЭХ СУМДУУДТАЙ ХАМТРАН “ХОЖУУЛ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАРЫН АЖЛЫН АЛБАНААС ӨЭМТ-ҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
ТАНИЛЦ: Бүх төрлийн хэвлэмэл контентыг цахим хэлбэрт шилжүүлэх CONTENT CENTER платформ
С.Батжаргал: Сагсны шийдний  мөнгийг хүртэл хурлын хуралдаанаар хассан байдаг
С.Юмэнхүү: Захиалагчийн албаны дарга Баяржаргал архитектор мэргэжилтэй хүн мөн үү
Г.Эрдэнэбат: Тэргүүлэгчид хуралдах боломжгүй учраас Байнгын хороогоор асуудлыг оруулж байгаа
Д.Үүрийнтуяа: Үйлдвэрийн зүгээс цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллана
Шилэн дансны хуулийн хэрэгжилттэй Байнгын хорооны төлөөлөгчид танилцав
Г.Эрдэнэбат: Шилэн дансны хуулийн хэрэгжилт чанарын хувьд ч ахиц, дэвшилтэй байгаа
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР “ОНЦГОЙ ДААЛГАВАР”-ААС ГАДНА УЛСЫН ТӨСӨВТ 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
“Тавин лан”-гийнхан бага ч гэсэн сэтгэл гарга л даа
17 дугаар сургуулийн хохирлыг хяналтын инженерүүдээр төлүүлье
С.Ганцогт: “Анхны Оч”, “Мэнд Цэцэн” эмнэлэг нурж уналаа, та нар хүлээж авсан биз дээ
Аймгийн ИТХ 7.9 тэрбум төгрөгийн төсвийн тодотгол хийнэ
Есөн сар цалингүй ажиллуулчихаад, “чи одоо амиа бодно уу даа” гэжээ
Д.Сүхээ: Хөл хорио тогтоох нь үр дүнгүй, бид ийм санал гаргахгүй
16 настай хүү хүрзээ атгасан чигтээ шороонд даруулж амиа алджээ
УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТЛУТ:ЭДЦС ТӨХК-ИЙН ТҮҮХЭНД ТОДООС ТОД ТЭМДЭГЛЭГДЭХ САЙХАН ҮЙЛ ЯВДАЛ ТОХИОЖ БАЙНА
Хогны мөнгө нэмэх хүсэлтэй Б.Оюунбаярын даргын мөрөөдөл цаг үетэйгээ нийцэхгүй бололтой
С.Юмэнхүү: Захиалагчийн албаны дарга Баяржаргал архитектор мэргэжилтэй хүн мөн үү
С.Ганцогт: “Анхны Оч”, “Мэнд Цэцэн” эмнэлэг нурж уналаа, та нар хүлээж авсан биз дээ
ЭРДЭНЭТ ДЦС ТӨХК-Н ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БАТ-ЭРДЭНЭ:  ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТҮҮЧЭЭ БОЛОХ НЭР ХҮНДТЭЙ ҮҮРЭГ БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА
ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТЖАРГАЛ: АНХ  ЭДЦС-Д АЖИЛД ОРОХОД ЯРИГДАЖ БАЙСАН ТӨСӨЛ ӨНӨӨДӨР БИЕЛЭГДЭЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА
17 дугаар сургуулийн хохирлыг хяналтын инженерүүдээр төлүүлье
Д.Үүрийнтуяа: Үйлдвэрийн зүгээс цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллана
С.БАТЖАРГАЛ: ЗЭРГЭЛДЭЭХ СУМДУУДТАЙ ХАМТРАН “ХОЖУУЛ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал:ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТТАЙ ХОЛБООТОЙ ИРГЭДИЙН ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ
СОЁЛ СПОРТЫН “ЭРДЭНЭТ” ЦОГЦОЛБОРЫГ ОРОН НУТАГТ ҮР ӨГӨӨЖТЭЙ ХЭЛБЭРЭЭР АШИГЛАНА
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ЭНЭ САРЫН 09-12-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ УУРХАЙЧДАА ФАЙЗЕР ВАКЦИНЫ III ТУНД ХАМРУУЛНА
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ: ЭРДЭНЭТ ХОТЫГ НАЙДВАРТАЙ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ, ЭДИЙН ЗАСГИЙГ ХУРДАСГАХ ТЕХНОЛОГИЙН БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Таван цэцэрлэг, гурван сургуулийн 20 багш, ажилтан ковидоор өвчилжээ
Дахиад 1700 гаруй метр кв замыг нөхөх шаардлагатай  үүсчээ
Уурхайчид эхний өдрийн вакцинжуулалтын төлөвлөгөөг 107 хувиар давуулан биелүүлжээ
“Тавин лан”-гийнхан бага ч гэсэн сэтгэл гарга л даа
Энэ сарын 15-нд хэрэглээний халуун ус ирэх нь үнэн л байгаасай
Д.Сүхээ: Хөл хорио тогтоох нь үр дүнгүй, бид ийм санал гаргахгүй
Бүтээн байгуулалтад “бүслэгдсэн” Зэстчүүдийн өмнө хэзээ ногоон гэрэл асах вэ
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ: ЭРДЭНЭТ ХОТЫГ НАЙДВАРТАЙ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ, ЭДИЙН ЗАСГИЙГ ХУРДАСГАХ ТЕХНОЛОГИЙН БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Хогны мөнгө нэмэх хүсэлтэй Б.Оюунбаярын даргын мөрөөдөл цаг үетэйгээ нийцэхгүй бололтой
С.Ганцогт: “Анхны Оч”, “Мэнд Цэцэн” эмнэлэг нурж уналаа, та нар хүлээж авсан биз дээ
Зам хааж байгаад замын хажуугийн моддыг “хядаж байна”
"Эрдэнэт Мeдипас" эмнэлгийг улсын өмчид буцаан авч, бүс дундын эмнэлэг болгоно
Хуульч П.Баттөр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болжээ
“НААДМЫН ДУРСАМЖ - ЦАХИМ КОНТЕНТ“
УИХ Тайлан #2 (2021.07.09)
10 хичээлээр 1437 хүүхэд ЭЕШ өгнө
ШУТИС-ийн багш нартай хамтарч судалгаа хийж байна
С.Батжаргал: Татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зүйлд зарцуулахгүй шүү
Төмөр замын “Эрдэнэт” өртөөний дарга Т.Доржжанцан: Тасалбарын үнэд өөрчлөлт ороогүй
С.Ганцогт: Төв замаа хаагаад 65 хонолоо, бид
Төрийн зарим байгууллагыг хотын төвөөс гаргана, жишээ нь Боловсролын газрыг...
Энхбаярын Содномпилжээ бөмбөрцгийн тамирчин болжээ
С.Батжаргал: Цэцэрлэгт хүрээлэнгийн Энхбат дарга байна уу. Шарилжнаасаа салах болоогүй юм уу?
Б.Баасансүрэн дарга аа, Хотын төвд “оторлож” байгаа малаа тоолсон уу
Санал асуулга
Хөл хорио дахин хийх нь зөв үү?
  • 100.0%
  • 0.0%