МЯГМАР
2026.09.23
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хогны мөнгө нэмэх хүсэлтэй Б.Оюунбаярын даргын мөрөөдөл цаг үетэйгээ нийцэхгүй бололтой
Хогны мөнгө нэмэх хүсэлтэй Б.Оюунбаярын даргын мөрөөдөл цаг үетэйгээ нийцэхгүй бололтой

         “Атар” талхны үнэ 2500 төгрөгт хүрч гэр хорооллын гэлтгүй иргэд талхаа таллан авч байхад аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр Хогны үнэ нэмэх саналыг Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж байна. Ковид туссан иргэд нь эмнэлгийн тусламж авч чадалгүй гэр бүлийнхнийхээ нүдэн дээр амь тавьж байхад манай дарга нар иргэдийнхээ халаас руу гараа дүрэх, төлбөр торгуулиа нэмэх тал дээр тун санаачлагатай ажиллаж байна. Өнөөдөр Эрдэнэт хотын айл өрхүүдийн дийлэнх нь тогны мөнгөө төлөхдөө автоматаар хогны мөнгөө суутгуулдаг. Хогийг нь ачаагүй байхад ч хамаагүй, бичилт хийгээд нэг мөсөн бодоод л авчихдаг тогтолцоотой. Тэгээд ч гэр хорооллын айл өрхийн хогийг жилдээ 2-3 удаа л ачдаг. Нөхцөл боломж, хүний нөөц машин тэрэгний боломж энэ тэр гээд олон шалтаг тоочдог. Гэхдээ л гэр хорооллын айл өрх сар бүр хогны мөнгөнд 1000 төгрөг өгч байгаа. Жилдээ 12 мянган төгрөг болно. Одоо үүнийг сарын 3500 төгрөг болгочихвол Шанд багийн Дамдин өвгөний хашааны хогийг жилдээ 2-3 удаа аччихаад оны турш 42 мянган төгрөгийг тогны мөнгөн дээр нь нэмж бичих нь.

Орон сууцны айл өрхийн хогны үнийг 5000 төгрөг болгоод нэг айлаас жилд 60 мянган төгрөг авах мэргэн арга бодож олсон нь аргаа барсан хүний л ажил. Манай байр 45 өрхтэй. Сар бүр хогны мөнгөнд 1000 төгрөг өгдөг. Байраараа 45 мянган төгрөг сард цуглуулж тушаадаг. Хог ачилт 2 хоногт нэг удаа ирдэг. Эдийн засгийн ач холбогдол, энэ тэр талаасаа орон сууцны хорооллынхон бага төлж байж магадгүй. Гэхдээ Б.Оюунбаяр даргын хогны үнэ нэмэх санал ковидын үед “эм тариа авалгүйгээр хогны мөнгөө нэмж төл” гэж байгаа нь цагаа олоогүй санаачлага.

Ингэхэд манай аймаг Польш ч билүү гадны нэг орноос хог боловсруулах үйлдвэр байгуулахаар 9 сая еврогийн зээл авсан. Зээлийн эргэн төлөлтийн тоолуур аль хэдийнэ гүйж эхэлсэн. Саяхан Эрдэнэт хотноо ажилласан УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Хог боловсруулах үйлдвэр байгуулах 9 сая евро буюу өнөөдрийн ханшаар 30.5 тэрбум төгрөг хаашаа алга болчихов. Тэр мөнгөний 8.1 сая евро нь гадагшаа гарсан байх магадлал. Сүүлдээ тэр мөнгө хэдэн түрдэг трактор л болох байх” гэсэн нэгэн ноцтой мэдээллийг дуулгасан. Хог боловсруулах, ангилан ялгах 9 сая еврогийн үйлдвэр байгуулах төсөл хааччихав аа. Өнөөх гайтай коронавирус залгичихсан юм биш биз.

Нөгөөтэйгүүр хогны үнээ нэмэхээс өмнө бага ч гэсэн менежмент хийх хэрэгтэй байна, Б.Оюунбаяр дарга аа. Адаглаад унадаг жийп машинаа боль. Бензинийг хүүлж байгаа. Тэр олон дарга даамлуудынхаа орон тоог цөөл. Цагдаагаас тэтгэвэртээ гарсан хүн хуулийн зөвлөх гээд тэтгэвэр дээрээ цалин авдаг байдал танай байгууллагад ч саяхныг хүртэл байсан. Та болоод конторын албан хаагчид нь ажлын хувцсаа өмсөөд, ажлын багажаа бариад гудамжинд, иргэдийн нүдэнд дээр хотынхоо төлөө ажиллаж байвал иргэд хогны мөнгө нэмэхэд нэг их горойхгүй. Зам талбайн нэг, хоёрдугаар хэсгийн хэдэн ажилтан, хог ачилтынхан л Хот тохижуулах газрын нэрийн хуудас болж харагддаг. Дээр нь Хог ангилан ялгах үйлдвэрийн асуудлаа эргэн сөхөх хэрэгтэй болов уу. Айл, өрхөөс гарч байгаа хогийг ангилан ялгуулаад худалдан авдаг бол иргэд хог ачилтыг арай өөр нүдээр харна.

Гэр хорооллын хогийг сар бүр ачдаггүйгээс “Их хаадын цуваа” гэх мэт том хорооллын хогийн саванд гэр хорооллынхон хогоо ачиж ирээд асгаж байна. Машиныхаа ард дүүрэн хог  ачиж ирээд хээв нэг хогийн сав руу хаячихаад явдаг байдал газар авлаа. Хогны үнэ нэмнэ гэхээсээ өмнө жаахан ч атугай менежмент хиймээр байна. Гэр хороололд 3500, орон сууцанд 5000 төгрөг болгосноор хог ачилт тойрсон асуудалд цэг тавьж чадах юм уу.

1
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ
Зочин66.181.190.189
Орон сууцны айлууд ихэнхдээ орцонд хогоо хаядаг түүнийг СӨХ-ны үйлчлэгч нар хогийн цэгт нь зөөж ажилладаг .СӨХ хогны мөнгө гэж 1 төгрөг ч авдаггүй.ОДОО ХОГОО АНГИЛАХ цаг нь болсон.
Зочин66.181.190.189
Орон сууцны айлууд ихэнхдээ орцонд хогоо хаядаг түүнийг СӨХ-ны үйлчлэгч нар хогийн цэгт нь зөөж ажилладаг .СӨХ хогны мөнгө гэж 1 төгрөг ч авдаггүй.ОДОО ХОГОО АНГИЛАХ цаг нь болсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ