ДАВАА
2024.04.23
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ш.ДАВААХҮҮ: УУРХАЙЧИД ВАКЦИНЫ 3 ДАХЬ ТУНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА
Ш.ДАВААХҮҮ: УУРХАЙЧИД ВАКЦИНЫ 3 ДАХЬ ТУНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА

 Цар тахлын тархалт буурахгүй, хувиран өөрчлөгдөж  хурдацтай халдварласаар байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэр ажилтнуудынхаа дархлааг сэргээж, хамгаалах зорилгоор 3 дахь тунгийн вакцинжуулалтыг энэ сарын 9-ний өдрөөс эхлэн, зохион байгуулж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй вакцинжуулалтын явц, зохион байгуулалт, онцлогийн талаар Вакцинжуулалтын дэд ажлын хэсгийн ахлагч Ш.Даваахүүгээс тодрууллаа.

-Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд 3 дахь тунгийн вакцинжуулалтад хамрагдаж байна. Хоёр өдрийн явц ямар байна, уурхайчдын идэвх оролцоо хэр байна вэ?

     -Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудыг вакцины 3 дахь тунд хамруулах үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн вакцинжуулах ажлыг бид өмнөх 1,2 дахь тунгийн тарилгын үйл явцад үнэлэлт дүгнэлт, судалгаа шинжилгээ хийж, зохион байгуулалтын хэд хэдэн өөрчлөлт хийсний үр дүнд богино хугацаанд, олон ажилтныг хамруулах боломжтой болсон. Вакцинжуулалтын эхний өдөр буюу  9 дүгээр сарын 9-нд 3 дахь тунгийн хамруулалтын төлөвлөгөө 116 хувиар биеллээ. Харин өнөөдөр 1981 ажилтныг 3 дахь тунд хамруулахаар төлөвлөсөн. Өглөөний 10 цагийн байдлаар, 412 ажилтан буюу 20 хувь нь вакцинаа хийлгээд байна. Түүнчлэн энэ төлөвлөсөн дүнг нэмэгдүүлэх чиглэлтэй ажиллаж байгаа. Вакцинжуулалтын үйл ажиллагаанд үйлдвэрийн бүтцийн цех нэгжүүдийн удирдлага, мэргэжилтнүүд анхаарал хандуулж, ажилтнуудаа бүрэн хамруулахад нягт хамтарч ажиллаж байгаа нь бидний ажилд дэм тустай байна. Ажилтнуудад 3 дахь тун хийлгэсний дараах хүндрэл, ямар нэг сөрөг нөлөөлөл харьцангуй бага байгаа. Эхний өдөр Засвар механикийн заводын тарилгын байранд нэг ажилтны биеийн байдалд бага зэргийн өөрчлөлт өгснийг манай эмнэлэг сувиллын эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авч, анхны тусламж үзүүлснээр тухайн ажилтны биеийн байдал хэвийн болсон. Үүнээс өөрөөр ямар нэгэн гаж нөлөө илрээгүй, вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна.

-Вакцинжуулалтын зохион байгуулалтыг өөрчилсөн гэж ярианы эхэнд та хэллээ. Тухайлбал, ямар онцлог өөрчлөлт хийсэн бэ?

     -Бид энэ удаа хоёр томоохон зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Нэгдүгээрт, вакцинжуулалт хийх өртөөг нэмэгдүүллээ. Өмнө нь бид 5-6 өртөө гаргаж байсан бол энэ удаа 13 өртөө буюу нэг зэрэг 13 ажилтныг хүлээн авч, 3 дахь тунг тарьж байна. Мөн өмнөх вакцинжуулалтыг зөвхөн нэг газар буюу Хангарьд паласт төвлөрүүлж байсныг өөрчилсөн.  Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн бүсэд Ерөнхий захиргааны 1 дүгээр байр, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц дээр 3 шинэ цэг нээж, зохион байгуулж байна. Ингэснээр өдөрт хүлээх авах хүчин чадлаа 2.3 дахин нэмэгдүүлж, бүх ажилтнуудаа богино хугацаанд хамруулж дуусгах боломж бүрдлээ. Вакцинжуулалтын 3 дахь тунгийн тарилгын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 12-ныг дуустал дөрвөн өдөр үргэлжлүүлж, дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

-Зохион байгуулалтын арын албанд ямар баг бүрэлдэхүүн ажиллаж байна вэ?

     -Спорт ордон дахь цэгт гэхэд эмнэлгийн болон арын зохион байгуулалтын гээд нийт 56 хүн ажиллаж байна. Харин 3 дахь тунгийн вакцинжуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажилд Эрдэнэт үйлдвэрийн Эмнэлэг сувиллын цогцолбор, Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Өрхийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд болон үйлдвэрийн бүтцийн цех нэгжийн ажилтнуудаас бүрдсэн нийт 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Эхний хоёр өдрийн явцаас харахад, манай уурхайчид 3 дахь тундаа идэвхтэй хамрагдаж, бидэнтэй хамтран ажиллаж байгаад талархаж байна. 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тоног төхөөрөмж
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ОРХОН АЙМГИЙН 2023 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТАЙЛАН
2023 ОНД АЙМГИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦСОН ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
Баян овоот багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Чөлөөт бөхийн холбоонд дэвжээ худалдан авах
3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулах
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Шанд багт шинээр камержуулалт хийх
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Даваат багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Цагаанчулуут баг ХТП-471 дэд станцыг Хороолол дэд станцтай холбох /АБЛу 3х240/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ