ДАВАА
2025.07.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ӨГЛӨӨНИЙ СЭРГЭЭШ ЦУВРАЛ КОНТЕНТ #32: ТҮВШИНЖАРГАЛЫН АТАРБАЯР
ӨГЛӨӨНИЙ СЭРГЭЭШ ЦУВРАЛ КОНТЕНТ #32: ТҮВШИНЖАРГАЛЫН АТАРБАЯР

Төгссөн сургууль:
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

Мэргэжил:
Машин үйлдвэрлэлийн технологич инженер

Ажилласан туршлага:
2003-2018 оныг хүртэл Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводод багажны засварчин, мастер, хүний нөөцийн тэргүүлэх менежер, технологич инженер, 2018 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар, угсралтын цехийн Ерөнхий инженерээр ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:
2006, 2008 онд МУБИС-д “Сурган хүмүүжүүлэх боловсрол эзэмших” сургалт, 2008-2010 онд ОХУ-ын Эрхүү хотын Техникийн Их Сургуульд “Гагнуурын үйлдвэрлэлийн технологич инженер” мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж, 2012 онд МХНИ-д “Хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх” сургалт, 2019 онд механик инженер мэргэжлээр “Мэргэшсэн инженерийн зэрэг олгох” сургалтад тус тус хамрагдсан.

Чин хүсэл:
Эрдэнэт үйлдвэрийн 6000 гаруй ажилтны халуун ам бүлд багтсан Т.Атарбаяр инженер, сурган хүмүүжүүлэгч, хүний нөөцийн менежер болтлоо тасралтгүй суралцаж, эдүгээ Засвар, угсралтын цехийн Ерөнхий инженерээр дэвшин ажиллаж байна. Ажил, амьдралын карьераа тэнцвэртэй авч явдаг энэ залуу техник технологийн дэвшилтэт өнөөгийн нийгэмд “Өдөр бүр тасралтгүй суралц” хэмээх үгийг хэн хүнд хэлэх дуртай. Суралцсан мэдлэгээ ажлын талбар дээр гаргаж, хамт олныхоо тэргүүнд яваа тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын хэт ирээдүйг машин үйлдвэрлэлийн төв болно гэдэгт итгэлтэй явдаг нэгэн. Харин тэрхүү алсын мөрөөдөл нь биелэхэд эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэнийг харуулж, үйлдвэрийнхээ хөгжилд гар бие оролцохыг чин сэтгэлээсээ хүсдэг билээ.

 

 

-Таны амьдралын сэргээш?
-Өдөр тутмын амьдралд сэтгэл сэргээх олон мөч бий. Сайхан дуу сонсох, байгальд алхах, төлөвлөсөн ажлаа амжилттай гүйцэтгэх, гэр бүлээрээ амарч зугаалах үед сэтгэл санаа сэргэж амьдралын эрч хүчийг авдаг. Завтай үедээ амжилттай ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүнтэй ярилцсан подкаст сонсож урам зориг авах тохиолдол ч бий.

 

-Өөртөө хэвшүүлсэн эерэг дадал?
-Өглөө бүр тогтсон цагт босч цэвэр ус уудаг. Мөн тухайн өдрөө хийхээр төлөвлөж буй ажлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлж хэрхэн, яаж гүйцэтгэх талаар хэсэг хугацаанд тайван сууж боддог. Хүнд амласан бол амлалтаа биелүүлэхийг хичээдэг, төлөвлөсөн бол заавал хийж гүйцэтгэхийг эрмэлздэг. Цагийн менежментийн арга барилыг ашиглах, хувийн зохион байгуулалтаа сайжруулах, эмх цэгцтэй байх тал дээр тогтмол анхаарал хандуулдаг.

 

-Таны ажлын бүтээмжийг дээшлүүлдэг гол зүйл?
-Тухайн өдрийн ажлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэх, гүйцэтгэх хугацааг оновчтой тодорхойлсны үндсэн дээр ямар арга барилаар богино хугацаанд хийх боломжтойг урьдчилан харах нь ажлын бүтээмжийг дээшлүүлэх гол нөхцөл болдог. Түүнчлэн сүүлийн үед гарч байгаа дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, гар утасны аппликейшн, багаж хэрэгсэл ашиглан, өдөр тутамдаа хэрэглэх замаар орон зайг үл харгалзан цаг хугацаа хэмнэх, ажил хөнгөвчлөх бүрэн боломжтой байгаа нь таатай санагддаг.

 

-Хийж байгаа ажлын тань онцлог?
-Манай цехийн хувьд үйлдвэрийн газрын технологийн тоног төхөөрөмжийн засвар, угсралт, тохируулга, суурилуулалт, техникийн үйлчилгээний ажлыг чанартай гүйцэтгэж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах үндсэн зорилгыг ханган ажилладаг. Харин миний эрхэлсэн ажлын байрны тухайд үйлдвэрлэлийн болон техник технологийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, нэгж хэсгүүдийн төлөвлөгөөт даалгаврын биелэлтийг хангуулах ажлыг удирдан зохион байгуулах үндсэн үүрэгтэй.

Манай хамт олон үйлдвэрийн газрын томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудад үйл ажиллагааны чиг үүргийн дагуу тогтмол оролцож, энэ жил Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн 5-р ээлжийн иж бүрэн шинэчлэлийн ажилд төлөвлөгөөний дагуу ажиллаж байгааг онцлон дурьдмаар байна. Цехийнхээ чадварлаг, мэргэшсэн хамт олноороо бахархаж явдагаа энэ дашрамд илэрхийлье.

 

-Ойрын өдрүүдэд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?
-Хувийн болон албаны чиглэлээр төлөвлөсөн ажил чамгүй их бий. Манай цехийн 30 жилийн ой 11 дүгээр сард тохиож байгаатай холбогдуулан ойн баярыг угтан зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу цар тахлын үед гүйцэтгэх боломжтой ажлуудаа цаг хугацаанд нь хийхийг зорьж байна.

 

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Анх оюутны 3-р дамжаа төгсдөг жил Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Механик цехэд фрезерчний ажлын байранд дадлага хийж байлаа. Ингэж дадлагажих хугацаандаа Эрдэнэт үйлдвэрт ажилд орох битүүхэн хүсэл мөрөөдөл өвөртлөн буцаж билээ. Өнөөдөр энэ том үйлдвэртэй ажил амьдралаа холбоод хэдийнэ 18 жил өнгөрчээ. Мэдээж Монгол Улсын Баатар үйлдвэрийн газар, Монголын бахархал болсон уул уурхайн үйлдвэрт ажиллаж, Эрдэнэт хотод амьдарна гэдэг том хувь тохиол юм. Үйлдвэрийн удирдлагын зүгээс хэрэгжүүлэхээр зорьж байгаа зарим томоохон төслүүдээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу зэс хайлуулах үйлдвэр барих, Засвар механикийн заводыг улсын хэмжээнд машин үйлдвэрлэлийн суурь төв болгон хөгжүүлэх зэрэг нь ирээдүйд өндөр өгөөжөө өгөх, алсын хараатай чухал шийдвэрүүд гэж боддог. Цаашид үйлдвэр маань улс орны өмнө хүлээсэн нийгэм, эдийн засгийн үүрэг хариуцлагаа амжилттай биелүүлэн урт хугацаанд үйл ажиллагаагаа явуулна гэдэгт итгэлтэй байна. 

-Залуучуудад өгөх таны зөвлөгөө?
-Өөрийн хүсэл мөрөөдөл, хэтийн зорилгоо зөв тодорхойлж тууштай байх, Өрхийн болон хувийн санхүүгээ зөв зарцуулах, эдийн засгийн зохих мэдлэгтэй болох, хуримтлал үүсгэх, Дээд боловсролтой болоод зогсохгүйгээр өөртөө шаардлагатай ур чадваруудыг системтэйгээр эзэмших, ашиглах, Эрүүл амьдралын хэв маягт суралцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, Зарчимч, нийцтэй, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй ханддаг байхыг эрмэлзээсэй.

-Таны 5 хүсэл?
-Эрүүл байх, Тасралтгүй хөгжих, суралцах, Байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, Гэр бүл амар амгалан, эрүүл энх байх, Эзэмшсэн мэргэжлээрээ эрдмийн зэрэг хамгаалах.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх