НЯМ
2022.05.23
ЭРДЭНЭТ
7C°/25C°
АНУ ДОЛЛАР
3119.92
ЕВРО
3299.63
БНХАУ ЮАНЬ
467.42
ОХУ РУБЛЬ
51.57
БНСУ ВОН
2.46
Ц.Баяржаргал дарга аа, худлаа ярихаа боль л доо

 Даваа гарагийн  /10 сарын 18/ аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнд Хот  байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга Ц.Баяжаргал нэгэн үүрэг даалгаврын биелэлтийг ирүүлсэн. “Эрдэнэт консрактив” ХХК-ийн 7А хороолол буюу Их хаадын цуваа хотхоны байрнуудын өмнүүр ухсан инженерийн шугам сүлжээний ажлын тухай. Ц.Баяржаргал даргын ирүүлсэн үүрэг даалгаврын биелэлтэд “Гүйцэтгэгч Эрдэнэт констрактив болон Байгаль орчны 56 айлын орон сууцны барилгын гадна шугам сүлжээний ажлын туршилт тохируулгыг 2021 оны аравдугаар сарын 14-ний өдөр хийж шалгасан. 2021 оны аравдугаар сарын 18-ны өдрөөс хучилтын ажил эхэлнэ. Авто зам болон гэрэлтүүлгийн ажлыг СӨХ болон ХЗА-тай гэрээ байгуулсаны үндсэн дээр гүйцэтгэж байна” гэх хариу ирүүлжээ.

Ц.Баяржаргал дарга 7А хорооллын 5, 7 дугаар байрны орчимд өөрийн биеэр ирж үзээгүй байж аймгийн Засаг даргаа хуурч, үүрэг даалгаврын биелэлтийг хуурамчаар гарган өгч мэхэлсэн байх аж. Юун шугам сүлжээний ажлын туршилт тохируулга хийсэн гэж. Төмөр хоолойнуудаа ч хооронд нь нийлүүлж гагнаагүй байгаа зураг нь энэ байна.  Үүний хаагуур, ямар туршилт хийчихэв ээ, Баяржаргал дарга аа. Овоолсон шороогоороо нүхээ булах ажил чинь хаана байна аа.

Өнөөдөр аравдугаар сарын 22. 7А хорооллын 5, 7 дугаар байрны оршин суугчид, энэ байранд авто зогсоол эзэмшигч 20 шахам иргэн наймдугаар сарын 16-наас хойш дулаан гараашдаа машинаа хийж чадахгүй хэвээр л байна. Уг нь дээрх 20 шахам иргэн Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу дулаан гарааш авто зогсоолыг худалдаж авсан. Гэтэл өнөөдөр худалдаж авсан гараашдаа машинаа ч тавих боломжгүй 66 хонож байхад Ц.Баяржаргал тэргүүтэй төрийн албанд суудлын бөглөөс болсон, ажлаа мэддэггүй, ажил хийх бодолгүй, Эрдэнэт сэтгэлгүй, нам дагасан хурган дарга нар иргэдийг хохироож дээр нь төрийн хууран мэхэлж  байна. Өнөөдөр бодит байдал дээр ухаад хаячихсан овоолсон шорооны улмаас  7А хороололд орой 20.00 цагаас хойш автомашин байрлуулах гадна зогсоол олддоггүй, иргэд зутруухан намаржиж байгааг дарга нар мэдсэн хэрнээ гудийх ч үгүй хэнэггүй царайлаад явна. Харин ч аймгийн Засаг даргын шуурхай дээр “Асуудлыг шийдчихсэн. Одоо булах ажил хийх гэж байна” хэмээн хэнэг ч үгүй худлаа залж нүглийн нүдийг гурилаар хуурч сууна.

С.Жаргалсайхан даргатай Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан барилгын компанийнхантай хувь, хувьсгалын мөнгөө нийлүүлж байгаад байшин барихаар өнгөрсөн жил ажил өрнүүлсэн. Тэрхүү байшинд инженерийн дэд бүтэц татахын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээний хөрөнгө гаргаж дээрх ажлыг хийж байгаа. Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллах үеэрээ “Төрийн байгууллага байшин барихыг зөвшөөрөхгүй. Хувийн хэвшлийнхэний хийх ажилд төр зэрэгцээд орж болохгүй” гэж байр сууриа илэрхийлсэн. Манай аймаг, орны удирдлага хувийн хэвшлийнхэнтэй нийлээд бизнес хийж байгаагийн нэг жишээ нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын барихаар төлөвлөж байгаа 56 айлын орон сууц. Газар нь төрийнх буюу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэр дээр байдаг. Байшинг нь хувийн хэвшлийн барилгын компани барьж байгаа. Эндээс харвал С.Жаргалсайхан дарга бизнес хийгээд байгаа юм уу эсвэл төр барилга бариад иргэдэд өндөр үнээр зарах гээд байгаа юм уу.

Үүнээс болоод 7А хорооллын иргэд машин тавих  зогсоолгүй, гэртээ орох гэж байлдааны нуувчин дундуур явж байгаа мэт байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байхад төр ажлаа мэдэхгүй, анзаарахгүй байгааг “Энэ төрийн эмгэнэл” гэхээс өөр яалтай.

Хамгийн сонирхолтой нь “Эрдэнэт констрактив” ХХК-ийн 186 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажилд Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны хяналтын инженер н.Хүрэлсүх гэгч хяналт тавьж байгаа гэх боловч энэ хүн утсаа авдаггүй, ажлын байран дээрээ байдаггүй, нэг л их гадуур ажилтай төрийн албан хаагч даргадаа худал мэдээлэл өгөөд таваргаж явна.  Албан бус мэдээлээс харвал “Эрдэнэт констрактив” хөрөнгө мөнгөний боломжгүй учраас ажлаа хийж чадахгүй байгаа. Улмаар үүнийг хийж дуусгахын тулд төр 186 сая төгрөгийг нь бүтнээр нь өгвөл сая хийж болох тухай яриа дуулдаж байна. Төрийн арчаагүй, сул дорой байдлаас шалтгаалж иргэд хохирч байгааг аймаг, орон нутгийн удирдлага мэддэг болов уу. Ядаж газар дээр нь ирж ганц ч удаа болов ажиллаж үзээсэй. Байгаа байдал нь нэг иймэрхүү л байна.

1
0
1
0
0
0
СЭТГЭГДЭЛ
Хүрэлсүх43.228.129.129
Гүйцэтгэгч компанид ажиллаа яаралтай дуусгах бичиг хүргүүлэн ажиллаж байгаа бөгөөд одоогоор гүйцэтгэгч компани шугам туршилт хийгдсэн шугам хоолойн дулаалгийн материал олдохгүйгээс болж ажил их удаашралтай байгаа бөгөөд дулаалгийн материал 2021 оны 10-р сарын 22-нд ирээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Б.Баасансүрэн: Тамхины зөвшөөрлийг нэмж олгохгүй, харин сунгалтаа хийнэ
Өнгөрсөн 7 хоногт 1400 гаруй хүүхэд эмнэлэгт ханджээ
Аймгийн Засаг дарга Солонгост, М.Түмэнжаргал дарга ОХУ-д, А.Түвшинжаргал дарга “Хангинахын шугуй”-д энэ өдрүүдийг үдэж байна
Нийт 2.9 тэрбум төгрөгөөр аймгийн ИТХ ордон бариулж байна
С.Батжаргал: “Гэр бүлийн төгөл”-ийн арчилгааг Сум дундын ойн анги хариуцна
С.Батжаргал: Эрдэнэтчүүд та бүхэндээ баярлалаа
“Хөдөө аж ахуйн ээлжит тооллого 2022” ирэх сарын 3 хүртэл үргэлжилнэ
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар Х.Ихмөрөнг томилов
Хогоо ангилах ялгах  “Соёлоороо ялгарцгаая” уриатай сургалт болж байна
“Хангинахын шугуйн шагайн тойром”-д Эрдэнэтчүүдийг урьж байна
Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 201 дуудлага хүлээн авав
Бүсчилсэн хөгжлийн шинэчилсэн үзэл баримтлалд санал өгөх ажлын хэсэг хуралдлаа
АТГ-аас иргэний журмаар хохирол нөхөн төлүүлэх хүсэлт тавьсны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн Р.Ононгоос 644.9 сая төгрөгийг гаргуулахаар болов
“Хангинахуйн шугуйн шагайн тойром”-ыг Орхон, Булган аймгууд хамтран зохион байгуулна
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН “ЭРДЭНЭС” ХАМТЛАГ ГРАН ПРИ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Ш.ТӨРБАТ: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР “ИХ ЗОГСОЛТ”-ДОО ЭРТЭЭС БЭЛТГЭДЭГ НЬ ИЙМ УЧИРТАЙ
О.Есүгэн, М.Намуун нар ДАШТ-д V байрт шалгарлаа
Эрдэнэт хивс: Мод тарих талаар  ямар ч мэдээлэл өгөөгүй, бичиг тоот ирээгүй, гэхдээ бид нөхөөд модоо тарьж ургуулна
“Түмбэ”-ийг буулгах биш харин ч түнтийлгэж, томруулж, тодруулах  хэрэгтэй бус уу
Х.Саранчимэг: Үзлэгт хамрагдахын тулд 2019 оноос хойших даатгалын шимтгэлийг заавал төлсөн байх учиртай
“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”  иргэдэд төлбөртэй болно
Аймгийн ИТХ цэвэр бохир усны үнийн нэмэгдлийг бууруулахыг дэмжсэнгүй
С.Батжаргал: Ашиг сонирхлын зөрчилтэй дүгнэлт гарсан, шүүхэд хандана
Аймгийн Засаг даргын шуурхайн дэг өөрчлөгджээ
Цагаан тоосны дэгдэлтийн асуудалд Хамтран ажиллах саналыг Жаргалантууд дэвшүүллээ
С.Батжаргал: Ажлын байр шинээр нэмэгддэггүй, сүлжээ болчихжээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Т.Ичинхорлоог хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
Боловсролын газрыг Боловсрол, шинжлэх ухааны газар болгон өргөтгөн байгуулжээ
Юу болоод өнгөрөв өө, аймгийн ИТХ-ын орчимд...
А.Түвшинжаргал, С.Ганцогт дарга аа “Хүчээ нэгтгээд” энэ овоолсон шороог буулгаад өгөөч, амьд явмаар байна
Б.Мягмарсүрэн: ГОК-ынхон ирээд баахан худлаа ярина, ямар ч үр дүн гарахгүй
18 дугаар цэцэрлэгийн хуучин байшинг зарна
“Сайн электроникс” компаниас урьдчилгаагүй, 100 хувийн зээлээр дэлхийн брэндийг авах боломжтой
“Эрдэнэт медипас” эмнэлгийг 2012 онд суурийг нь тавьж, 2015 оны тавдугаар сард ашиглалт хүлээн авч байсан. Тухайн үеийн ханшаар төсөвт өртөг нь 35 сая ам доллар буюу 69 тэрбум төгрөгөөр үйлдвэрийн 100 хувийн санхүүжилтээр баригдаж байсан түүхтэй.
Х.Бадамсүрэн: “Өсөх”-ийнхөөн, 65 км зам барина, хайрга дайрга нийлүүлэх боломж байгаа юу
“НОГООН ЭРДЭНЭТ” ЗӨВЛӨГӨӨН БОЛНО
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Эрдэнэт Ус”-ынхантай хуйвалдан усны үнийг нэмсэн үү
А.Түвшинжаргал: Түрээслэх асуудал дээр бид болгоомжтой хандана. Огт түрээслэхгүй гэж хэлж мэдэхгүй байна
Лифтний үнийг 20 мянга болохыг оршин суугчид нь “хоёр гараа өргөөд”дэмжсэн гэнэ үү
Аймгийн Засаг даргын шуурхайн дэг өөрчлөгджээ
Цэцэрлэгийн хамрагдалт 62.8 хувьтай байна
Боловсролын газрыг Боловсрол, шинжлэх ухааны газар болгон өргөтгөн байгуулжээ
28 гомдол, мэдээлэлд хэрэг нээж, 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
Юу болоод өнгөрөв өө, аймгийн ИТХ-ын орчимд...
С.Батжаргал: Ажлын байр шинээр нэмэгддэггүй, сүлжээ болчихжээ
ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд 100 хувь мэдүүлж авлаа
Эрдэнэтчүүд Дэлхийн шилдэг брэндүүдийг хамгийн өргөн сонголттойгоор худалдан авах боломжтой боллоо
Нийт 62 тендэр зарлаад байна
Тендэр шалгаруулалтын явцын дүнгээр аймгийн ОНӨГ улсад тэргүүлжээ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА