БААСАН
2024.04.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Үл хөдлөх эд хөрөнгийн татвар 2022 онд ингэж нэмэгдэнэ
Үл хөдлөх эд хөрөнгийн татвар 2022 онд ингэж нэмэгдэнэ

Аймгийн ИТХ-ын Ээлжит бус IV  хуралдаанаар 2022 онд Үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигчдээс авах татварын  хэмжээг өөрчлөн тогтоосон билээ. Ингэхдээ аймгийн хэмжээнд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдийг гурван зэрэглэлд хамруулж татварын хувь хэмжээг ялгавартай тогтоосон байна. Үүнд,

Нэгдүгээр зэрэглэлд, Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байгаагаас бусад уул уурхайн салбарын олборлолт, баяжуулалтын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн албан татварын хэмжээг 2 хувиар тогтоосон юм. Үүнд манай аймгийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит Ихт” ХХК, “Эрдмин” ХХК-иуд татварын дараах ашгаас 2 хувиар үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлнө. Дээрх аж ахуйн нэгжүүд нь 2013-2021 оны хооронд 1 хувиар үл хөдлөхийн татвар төлдөг байжээ. Тэд аймгийн төсөвт 2021 онд 9 тэрбум 79 сая төгрөгийн татвар төлсөн байна. Ирэх 2022 онд дээрх 3 аж ахуйн нэгж 18 тэрбум 158.8 сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн татварыг орон нутагт төвлөрүүлэхээр боллоо.

Хоёрдугаар зэрэглэлд,  Шатахуун түгээх станц, банк, уур, ус, эрчим хүчний компаниудын бүх үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 1 хувиар тогтоожээ.  Ингэснээр 2022 оноос ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 1 хувиар төлөхөөр боллоо.  Аймгийн хэмжээнд 20 гаруй ШТС ажилладаг ч 7 колонк л үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлдөг.Бусад нь Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг буюу А1001 зам дагуух колонкиуд юм. Банкууд цар тахалтай үед Монголын хэмжээнд хамгийн өндөр ашигтай ажилласан байгуулагаар шалгараад байгаа. Тиймээс тэдний үл хөдлөх эд хөрөнгийн татварын хэмжээг нэмэх нь зөв хэмээн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үзсэн юм.  

Гуравдугаар зэрэглэлд, Бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 0.6 хувиар хэвээр үлдээж, ирэх онд ч мөн 0.6 хувийн татвар төлөх юм. 

Өмнө нь 2013 оноос өнөөг хүртэл мөрдөж ирсэн аймгийн ИТХ-ын 2013 оны нэгдүгээр сарын 24-ний 6 тоот тогтоолоор хоёр, гуравдугаар зэрэглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид 0.6 хувиар тооцон үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлж ирсэн. Зөвхөн 2021 онд л гэхэд хоёр, гуравдугаар зэрэглэлийн үйл ажиллага эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд аймгийн төсөвт 1 тэрбум 85 сая төгрөгийн татвар төлсөн байна.

Хуульд өөрчлөлт орсноор ийнхүү татварын хувь хэмжээ өөрчлөгдөж байгаа юм.

Манай аймгийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлдөг 1450 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Үүний 1041 нь иргэн байна. Харин 409 аж ахуйн нэгж үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгчөөр бүртгэгджээ.

Энэ удаагийн аймгийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаанаар үл хөдлөх эд хөрөнгийн татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулсанаар орон нутагт төвлөрөх орлого 20 шахам тэрбум төгрөгт хүрэх ажээ.

Аймгийн ИТХ-ын тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, хянуулан улмаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэний дараа аймгийн хэмжээнд дагаж мөрдөх юм.  Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төсөвт төвлөрүүлэлт жил бүр нэмэгддэг байна. Тухайлбал, 2016 онд 6.5 тэрбум төгрөг байсан бол 2017 онд 6.9 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Харин 2018 онд 7.8 тэрбум, 2019 онд 8.4 тэрбум төгрөг болж өссөн байна.

 

 

НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тоног төхөөрөмж
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ОРХОН АЙМГИЙН 2023 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТАЙЛАН
2023 ОНД АЙМГИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦСОН ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
Баян овоот багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Чөлөөт бөхийн холбоонд дэвжээ худалдан авах
3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулах
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Шанд багт шинээр камержуулалт хийх
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
Даваат багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Цагаанчулуут баг ХТП-471 дэд станцыг Хороолол дэд станцтай холбох /АБЛу 3х240/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ