МЯГМАР
2025.07.16
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Дайвар ачааны бизнест дарга нарын ашиг сонирхол байдаг уу
Дайвар ачааны бизнест дарга нарын ашиг сонирхол байдаг уу

             Аймгийн ИТХ-аас “Аймгийн авто тээврийг хөгжүүлэх дэд хөтөлбөр /2018-2021 он/ ”-ийг одоогоос 3 жилийн өмнө баталсан. Түүний хэрэгжилттэй аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид танилцлаа. Тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдаанаар дээрх дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцсан ч хуралдаанд оролцогчид хэрэгжсэн хэмээн ам дүүрэн дүгнэж чадсангүй.

Өнөөдөр Эрдэнэтчүүдийн өмнө хамгийн их тулгамддаг асуудал бол хот хоорондын дайвар үйлчилгээний үнэ тариф тойрсон асуудал. Хот хоорондын таксины жолооч нар дайвар ачааны араас үхэлддэг, өрсөлддөг нь үнэн. Нэг такси дөрвөн хүний суудлынхаа үнээс ч их мөнгийг жолооч нар дайвар ачаанаас олдог учраас ийнхүү зорчигч гэхээсээ илүүтэй дайвар луу улайрдаг. Жолооч нар ачаа ихтэй зорчигчийг тээршааж ачаагүй, гар цүнхтэй хүн ирвэл бөөн баяр болно. Эндээс нэг, тэндээс хоёр хүн ирнэ энэ тэр гэж бүлтэрч байгаад жаал зогсож дайвраар багаажаа дүүргэх нь хамгийн чухал. Эрдэнэтээс Улаанбаатар, Улаанбаатараас Эрдэнэтэд ирэхдээ дайвраас давгүй ашиг хийчихнэ. Өнөөдөр авто вокзалын гадна байх хот хоорондын такси үйлчилгээ эрхлэгчдийн дүр зураг нэг ийм.

Уг нь манай аймагт энэ мэт дайвар тойрсон жижиг асуудлыг жигдрүүлэх, цэгцлэх дэд хөтөлбөр хэмээх бодлогын томоохон баримт бичигтэй. Түүнийг нь дарга нар л мэддэг болохоос иргэд нь үнэндээ мэддэггүй.

Дээр нь дайвар ачаанаас давгүй ашиг олдог учраас дарга нар зөвшөөрөл энэ тэрдээ ашиг сонирхлоо хавчуулдаг. Нэг ёсондоо авлига, өгөө аваа далд хэлбэрт шилжсэн. Иргэдээс аймгийн ЗДТГ-ын 70353511 тоот утсанд хот хоорондын дайвартай холбоотой гомдол их ирүүлдэг. Хот хоорондын таксинд явуулсан дайвар нь Авто вокзал дээр байх тээш хадгалах нэртэй газар очдог. Тэндээс дайвраа авах гэхлээр хүлээлгийн үнэ, энэ тэр гээд 1000-5000 төгрөг нэмж төлдөг. Дайвархот хооронд  овор хэмжээнээсээ хамаараад 5-50 мянган төгрөг хүрнэ. Яарсан, тэвдсэн үед бол жолоочийн аманд дайвартай юутай ийтэйгээ багтана даа.

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу арга хэмжээ авч ажиллахыг Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэнд аймгийн Засаг дарга С.Батжаргал даалгасан. Б.Баасансүрэн дарга ч ропорт өгч байгаа цэрэг шиг л “Авто вокзал дээрх тээш хадгалалтын үйлчилгээний хугацаа 12 сарын 1-нд дуусч байгаа. Цааш нь сунгахгүй” гэж ирээд л мэдэгдсэн. Саяхан Б.Баасансүрэнгээс “Тээш хадгалалт ажиллаад байна. Сунгахгүй энэ тэр чинь яасан бэ” хэмээхэд “Яадгийм би 6 сараар үйлчилгээ явуулах эрхийг нь сунгачихсан” гэж омог бардам дуугарч байна билээ.

Эндээс харвал Авто вокзал дээр тээш хадгалалтад Баян-Өндөрийн удирдлагын эрх ашиг байгаа юм болов уу гэж санагдсан. Хувьцаа хөрөнгө эзэмшдэг үү, эсвэл найз нөхөд, ах дүүсийн харилцаа байна уу ямар ч байсан аймгийн Засаг дарыгн шуурхай дээр гэрээний хугацааг нь сунгахгүй гэж байсан бол одоо 6 сараар сунгаад байгааг хэвлэлийнхэн л лав ойлгохгүй байна.

Уг нь аймгийн хэмжээний дэд хөтөлбөртэй юм бол энэ мэт жижиг асуудлыг шийдчихэж болмоор. Энэ удаагийн хуралдааны үеэр дэд хөтөлбөрийг дээш нь татсан чихэнд чимэгтэй ганц мэдээ нь УИХ-ын гишүүн Д.Батлутын ирэх оны төсөвт суулгуулсан “Авто вокзал” барих хөрөнгийн асуудал л байлаа. Магадгүй хоёр жилийн дараа авто вокзалтай болчихоод дайвар ачааны хэрүүл, хэлцлээсээ салаагүй суувал ёстой хүүхдүүдийн ярьдагчлан “Онигоо болох” байлгүй. Иймээс аймгийн ИТХ-аас хууль эрх зүйн хүрээнд хянаж шалгах эрх мэдэл нь бий болсон учраас дайвар ачааг давруулалгүй, давс хачир нэмүүлэлгүй аймгийнхаа хэмжээнд шийдчих юмсан даа.        

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
РП-202 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох.Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Баянбулаг багт шинээр УДДТөв барих
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх
Улаантолгойн тасгийн хэсэгт авто замын зураг
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ