Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.11.04 Үүлэрхэг Орхон -8° / -2° USD 3599.71▲ EUR 4030.96▲ CNY 539.57▼ RUB 44.19▼ KRW 2.69▲
Шуурхай
SI card
Аймгийн Засаг даргын шуурхайн дэг өөрчлөгджээ

Аймгийн Засаг даргын шуурхайн дэг өөрчлөгджээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын энэ 7 хоногийн даваа гарагийн шуурхай хуралдав. Шуурхайн эхэнд ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Аймгийн Засаг даргын 55 тоот захирамжаар шуурхай хуралдааны  дэгд өөрчлөлт орууллаа. Шуурхайд оролцдог алба, газар, хэлтэс, агентлагийн дарга нар хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бол орлогч дарга нь, орлогчгүй байгууллага байвал эрх бүхий албан тушаалтан оролцоно. Байгууллагын дарга шуурхайд оролцох боломжгүй тухай мэдээллээ аймгийн Засаг даргын орлогч нар болон ЗДТГ-ын даргад бичгээр хүргүүлнэ. Тухайн байгууллагын жирийн нэг албан тушаалтан шуурхайд суух боломжгүй” хэмээн танилцууллаа. Мөн энэ удаагийн дэгд оруулсан өөрчлөлтөөр байгууллагын дарга нарт тооцох хариуцлага, үүрэг даалгаврын биелэлт, жилийн ажлыг үнэлж дүгнэхэд ч зохих ёсны өөрчлөлт орсон ажээ.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card