БААСАН
2025.07.12
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Цагаан тоосны дэгдэлтийн асуудалд Хамтран ажиллах саналыг Жаргалантууд дэвшүүллээ
Цагаан тоосны дэгдэлтийн асуудалд Хамтран ажиллах саналыг Жаргалантууд дэвшүүллээ

Манай  аймгийн иргэдийн  анхаарал татаж байдаг гол асуудал бол Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйгаас үүдэлтэй цагаан тоосны дэгдэлт юм. Цагаан тоосны дэгдэлт нь  иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, агаар, хөрс, гол усны бохирдол, иргэдийн эрүүл аюулгүй орчинд тайван амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна  хэмээн ТББ, болон хүний эрхийн төлөө тэмцэгчид мэдэгддэг.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Баяжуулах фабрикын дарга болон албаны бусад хүмүүс Жаргалант сумын иргэдтэй уулзалаа. Уулзалтын эхэнд  Баяжуулах фабрикын дарга М.Отгон 2021 онд цагаан тоосны дэгдэлтийг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцуулав. “2019 онд цагаан тоосыг дарах, дэгдэлтийг бууруулах зорилгоор Баяжуулах үйлдвэрийн дэргэд цагаан тоос дарах албыг байгуулж тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан байна. Ингэснээр Хаягдал булингыг дарагч бодистой барьцалдуулан талбайг норгох, тоос дарагч бодисыг тусгай зориулалтын техник ашиглан устай хольж хуурайшилттай талбайд цацах, үйлдвэрлэлийн технологийн аргаар талбайг норгох гэсэн үндсэн 3 аргаар тоосны дэгдэлтийг бууруулж байна. Судалгаагаар цагаан тоосны дэгдэлт 2018 онд 42 удаа дэгдэж байсан бол 2021 онд  22 удаа дэгдсэн” тухай мэдээлэл өгсөн юм. Үүний дараа иргэд сонирхсон асуултандаа хариулт авав.

      Иргэдийн хувьд цагаан тоосны дэгдэлтийг бууруулах, дарах тал дээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага Жаргалант сумын иргэдтэй хамтран ажиллах хэрэгтэй байна.  Ингэж байж л бидний өмнө тулгарч байгаа асуудлыг шийдэх, даван гарах боломж бүрдэнэ. Манай сум 3000 гаруй хүнтэй. 30-аас дээш насны иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах хэрэгтэй байна. Сумын сургууль хүйтэн байна. Сургуульд өнөөдөр физикийн багш байхгүй. Математикийн сайн багш байхгүй. Энэ тал дээр анхаарч хамтран ажиллавал яасан юм бэ. Салхи ихтэй, шороо боссон үед манай сумын хувьд Улаанбаатарын утаанаас ч дор нөхцөл байдалд ордог. Энэ суманд хөдөө сайхан амьдрах гэж зорьж ирсэн залуу гэр бүл ч бий.

Тэдэнд дэмжлэг хэрэгтэй байна. Ногоочдын ногооны асуудлыг анхаарах цаг болсон. Хаваржин, зунжин халуунд халж хүйтэнд хөрч жаахан ногоо тарьж авдаг. Эрдэнэтэд борлуулах гэхээр Жаргалантын ногоо муу гээд авдаггүй. Өнөөх ченжүүд нь маш хямд үнээр аваад цааш зарахдаа өөр газрын нэрээр борлуулчихдаг. Цагаан тоосноос болж иргэд ийнхүү хохирч байна. Одоо үүнээс гарах арга зам нь Хамтран ажиллах явдал л боллоо. Мод тарих ажлыг Жаргалант суманд хиймээр байна. Эрдэнэт үйлдвэр хэдэн худаг гаргаад өгөөч. Хүлэмжийн аж ахуйг дэмжиж өгөөч. Өнгөрөгч 2021 оны хувьд цагаан тоос арай дэндүү байсан.

Жаргалантын төвөөр алхаж байхад цемент асгасан талбайд явж байгаа мэт л санагдсан. Арванхоёрдугаар сарын 31-нд орсон цас л Жаргалантын цагаан тоосыг дарж өгсөн. Одоо хавар боллоо. Арай өөр хэлбэрээр ажиллаж, анхаарлаа хандуулахгүй бол иргэд хохирч байна. Жаргалантын иргэд бид гараа хумхиад зүгээр суугаагүй. МУИС-ын эрдэмтнийг урьж судалгаа хийлгэсэн. Судалгаагаар Жаргалантын хөрсөнд 19 төрлийн хүнд хортой элмент байгааг гаргаж ирсэн. Энэ цагаан тоос эрдэмтдийн судалгаагаар Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт илэрсэн гэж байна. Яах аргагүй асуудал боллоо. Хамтраад шийдлээ олъё хэмээн санал бодлоо илэрхийллээ.

Баяжуулах фабрик болон цагаан тоосны дэгдэлтийг бууруулах нэгжээс Жаргалантчуудад хандан хөрс болон усны шинжилгээг Мэргэжлийн хяналтын байгууллагаар шинжлүүлэхийг зөвлөв. Үйлдвэрийн зүгээс өнгөрсөн хугацаанд 22 удаагийн шинжилгээ хийжээ. Мэдрэх багажаар шинжилж үзэхэд Булган аймгийн Бугат сумын болон Жаргалантын ногоонд хар тугалга зэрэг хүнд элемент илрээгүй. Хүн, малд хортой төвшинд хүрээгүй. Мөн энэ шинжилгээг “Номин”-гийн лабораторид ч шинжлүүлсэн, ижилхэн хариу гарсан. Хангалын голын усыг 2008 оноос хойш байнга шинжилж байгаа. Ганц биш 12 цэг дээр шинжилдэг. Хамгийн эхнийх нь Эрдэнэтийн ДЦС-ын өмнө байдаг. Орхон гол хүртэлх цэг дээрээс ч шинжилдэг. Усанд зэс, сульфатын агуулга бага зэрэг өндөр байдаг. Энэ нь газар зүйн онцлогоос шалтгаалж байна. Манайх бол шинжлэх ажлаа хийдэг. Дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргадаг. Хангалын гол бохирдолтой. Гадаргын ус учраас хүн амын ундны хэрэгцээнд ашиглаж болохгүй. Төмс, хүнсний ногоо усалж болно. Мөн бид цагаан тоосны бүтэц найрлагаас гадна дам нөлөөллийг судалсан. Хөрсөнд 17 төрлийн бохирдуулагч байна. Үүнд, нүхэн жорлогийн бохирдол, дулааны станцын үнс, авто угаалгын газрын бохирдол, тариан талбайд хэрэглэж байгаа бордооны бохирдол ч нөлөөлж байгаа  хэмээн танилцууллаа.    

    

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
РП-202 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох.Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Баянбулаг багт шинээр УДДТөв барих
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх
Улаантолгойн тасгийн хэсэгт авто замын зураг
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ