БААСАН
2026.02.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Дөрвөн цонхны нэгэнд нь салхивч хийх мөнгө төсөвт нь суугаагүй гэж үү
Дөрвөн цонхны нэгэнд нь салхивч хийх мөнгө төсөвт нь суугаагүй гэж үү

Эрдэнэт хот, Баян-Өндөр сумын хэмжээнд баригдаж буй барилга, байгууламжид төрийн нэрийн өмнөөс хяналт тавьж байгаа хүмүүс бол Хот байгуулалт, барилга захиралагийн албаны хяналтын инженерүүд. Тэд ажлаа сайн хийж, хяналт шалгалтаа тогтмол тавьж байсан бол барилгын хана яагаад цуурна гэж. Барилга ашиглалтад ороод ганц жил ч болохгүй хана, туурганаасаа цуурч эцэст нь иргэд, хүүхдүүд хохирч байна. Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны хяналтын инженерүүд юу хийдэг вэ. Цаана чинь хундаамгүй байшин байгааг дуулсан уу. Ямар Балбар гуайн банаг /илүү гэр/ биш шүү дээ тэр чинь.

/Салхивчгүй 4 цонхны нэг/ 

Барилгынхантай, бүтээн байгуулагчидтай найзан дундаа налайгаад байдаггүй л байлтай. Ганц жишээ татъя. “Аялгуу” гээд их гоё нэртэй соёлын төв өнгөрсөн онд ашиглалтад орж тууз хайчилсан даа. Гэтэл өнөөдөр Соёлын төвийн үүднээс  эхлээд л цууралт өгчихөж. Нэг үгээр бол хаяавчнаасаа онгойгоод эхэлсэн гэсэн үг. Бас болоогүй дээврээс нь дусаал гоожиж багагүй асуудал үүсгэнэ. Саяхан гэв үү, 30 гаруй сая төгрөгөөр тордож янзалсан юм байх. Дотор талд хонгилын хана, жижиг өрөөний хана бид юунаас дутахав гэсэн шиг хагаралт, цууралт өгчээ.

/Хаалганы баруун талын багана/

Нөгөө хяналтын инженер хаана явав, явцын хяналтыг хэрхэн хийв гэж асуумаар байна. Барилгын дэргэд захиалагч, гүйцэтгэгчийн тухай мэдээлэл харагддаг. Харин түүн дээр нэмээд төрийн талаас хяналт тавьж байгаа хяналтын инженерийн нэрийг томоор биччихэж яагаад болохгүй гэж. Төрийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө ёолдоггүй гээд чимээгүй суугаад байх уу. Аливаа ажилд буух эзэн буцах хаягтай баймаар.

/Соёлын төвийн гадна хаалганы зүүн талын багана/

Өнөөдөр 17 дугаар сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны барилга дээр хяналт тавьсан байцаагч хэн бэ. Тэр хүн ажлаа сайн хийсэн бол  тус сургуулийн 900 гаруй сурагч ингэж үйлээ үзэхгүй байсан.

Өнгөрсөн жил аймгийн захиргаан дээр болсон нэгэн хурал дээр “Барилга захиалагчийн  албанд хяналтын инженерээр орох хүн манай аймагт олддоггүй. Цалинг нь голдог. Барилгын нэг компанид очоод хяналтын инженер хийхэд тэр хүний амьдралын баталгаа бий болоод ирдэг. Зовлон байна аа” хэмээж байсан. Сэтгэл байвал арга нь олддог л доо. Үүнээс чинь болоод л Эрдэнэтийн хүүхдүүд хохироод байна. Байшин барилга ашиглалтад орох болоход хэдэн арваараа ирээд инээж байгаад тууз хайчлаад, бөөн баяр хөөр болоод явдаг. Өнөөх байшин нь жил болохгүй тараа таниулж хагарч цуураад, дээврээс нь цасны ус гоожоод бэрх байгаа шүү. Түүнээс биш “Аялгуу” соёлын төвийнхөн адраад хана туургаа цохиж нүдээд тийм болгочихоогүй. Нэг өрөөний 4 цонхны нэгэнд нь ядаж салхивч хийлгэчих сэтгэлтэй хүн тэр үед байсангүй гэж үү.     

/Сургуулийн биеийн тамирын талбай/

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН