НЯМ
2026.01.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

 Эрдэнэт үйлдвэр цар тахлын хүнд үед үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь давуулан биелүүлэв. Мөн үндсэн тоног төхөөрөмжөө солих, өргөтгөл шинэчлэлийн ажил ид явагдаж байна. Энэ оныг Эрдэнэт үйлдвэр их бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Үйлдвэр дээр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын  төслүүдийг оны эхний хагас жилд ашиглалтад оруулахаар шамдаж байна. Энэ талаар Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхөөс тодруулахад, “Улс оны хэмжээнд цар тахлын дэглэм буурсан. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелж явна. Хил гааль дээр нэвтрээгүй хуримтлагдсан ачаа барааг татан авахаар Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Тээвэр ложистикийн төв, төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Эдгээр бараа материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг татан авсан тохиолдолд угсралт суурилуулалтын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэнэ. Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамын бүтээн байгуулалтын ажил ид явж байна. Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын тавдугаар секцийн хүдэр боловсруулах хүчин чадлыг жилд 12 сая тонн болгон нэмэгдүүлнэ. Энэ шинэчлэлийн ажлыг 2020 оны наймдугаар сараас эхлүүлж, хуучин тавдугаар секцийг буулгах, шинэ секцийн суурь цутгах, төмөр хийц угсрах ажил бүрэн дууссан. Өмнө  нь баригдсан хам баяжуулалтын секцүүдтэй харьцуулахад хямд өртөгтэй. Энэ төсөл хэрэгжсэнээр өртгөө 2,5 жилд нөхнө” хэмээн онцлов.

Эх сурвалж: “Erdenettoday.mn

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН