МЯГМАР
2026.01.28
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
АН 2024 ОНД ЯЛАЛТ БАЙГУУЛНА
АН 2024 ОНД ЯЛАЛТ БАЙГУУЛНА

Ардчиллын асуудал бол нэг намын дотоод асуудал биш юм. Энэ бол ардчилсан Монголын ирээдүйн тухай ярьж байна гэж АН-ын даргын сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигч Х.Баттулга хэлж байна. АН-ын даргын төлөө сунгаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар өрсөлдөж, аймгуудаар тойрч, намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж байгаа. Энэ удаад Орхон аймагт ирж, Уурхайчин соёлын ордонд иргэд дэмжигчдийн төлөөлөлтэй уулзсан юм.

АН-ын гишүүд дэмжигчид намын даргын сонгууьд өрсөлдөгч нэр дэвшигчдээ халуун дотноор хүлээн авлаа.

Нэр дэвшигч Х.Баттулга “Миний бие хоёр удаа Засгийн газарт ажиллалаа, нэг удаа Ерөнхийлөгчөөр ажиллалаа. Одоо АН-д өрөө төлөх цаг болсон гэж бодоод энэ удаа намын даргын сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн гэж ярьж байна. Нэр дэвшигч Ж.Батсуурь АН-ын дотоод тэмцэл, тамга тэмдгийн асуудал энэ намыг гишүүд дэмжигчгүй болгоход хүрлээ. Бид одоо л эвтэй байж, намаа олон фракцийн эрх ашгаас  аврах цаг болсон гэж ярьж байна.

Иргэд, намын гишүүд дэмжигчид урт дараалал үүсгэж, нэр дэвшигчдэд санал бодлоо хэлж, сонгуулийн ажилд нь амжилт хүслээ.

Иргэдийн асуултанд нэр дэвшигчид хариулт өглөө. Өөрийн оршин суугаа нутаг орны тулгамдсан асуудлаас илүү улс эх орны хөгжил, ирээдүйн хөгжлийн төлөө илүү олон асуултыг нэр дэвшигчдэд тавьж байлаа.

32 жилийн түүхтэй намынхаа эв нэгдлийг эрхэмлэж, нэг тугийн дор зангидах хариуцлагатай цаг үе ирээд байна. Бид, АН 2024 онд ялалт байгуулна. Үүний тулд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг орон нутгийн намын байгууллагаас тодруулж, нэр дэвшигчид маань тойрог бүр дээрээ ажиллаж эхэлнэ. Намын тамга тэмдгийн асуудлыг шийдвэрлэж, намын эв нэгдлийг дээдэлж, хүчтэй ажиллах болно гэж нэр дэвшигч Х.Баттулга намын гишүүд дэмжигчиддээ амлалт өгч байсан юм.

 

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН