ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Баасансүрэн: Тамхины зөвшөөрлийг нэмж олгохгүй, харин сунгалтаа хийнэ
Б.Баасансүрэн: Тамхины зөвшөөрлийг нэмж олгохгүй, харин сунгалтаа хийнэ

Аймгийн Засаг даргын шуурхайд Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 7 хоногт Баян-Өндөр сумын зүгээс 160 гаруй иргэнд шинээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулжээ. Ингэхдээ өмнө нь газар эзэмших эрхийг цагаан хуудсаар авсан хэдий ч 2 жилийн хугацаанд хашаа бариагүй иргэдийн газрыг зохих дүрэм, журмын дагуу хураан 2012 онд газар хүссэн өргөдөл гаргасан иргэдэд олгосон байна. Иргэд газар эзэмших түр эрх болох цагаан хуудастай болонгуутаа миний газар юм чинь гээд хайхрахгүй, хашаагаа хатгахгүй байдал гардаг аж. Хууль ёсоор бол хашаагаа хатгаад улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээжүүлснээр таны газрын эрх баталгаатай болж хэн ч халдашгүй болох ажээ.

Мөн Баян-Өндөр сумаас 2023 оны зургаадугаар сарыг дуустгал шинээр тамхины худалдааны тусгай түр зөвшөөрлийг олгохгүй байхаар шийджээ. Харин өмнө нь тусгай зөвшөөрлөө авсан иргэн, аж ахуйн нэгж сунгуулах бол сунгалт хийх гэнэ. Ингэхдээ зөрчил гаргасан, насанд хүрээгүй иргэдэд тамхи худалдаалсан бол сунгалт хийхгүй байхаар болжээ. Өнөөдөр аймгийн хэмжээнд тамхи худалдаалах түр гэрчилгээтэй 400 гаруй аж ахуйн нэгж, иргэн байна. Б.Баасансүрэн дарга өнгөрсөн хугацаанд шинээр тамхи худалдаалах түр зөвшөөрөл 3-ыг олгосон байна. Манай аймагт “Монгол тамхи Со” компанийн бөөний  төв ажилладаг бол бусад нь жижиглэнгийн худалдаа эрхлэгчид байдаг гэнэ.  

 

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН